Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Котошёогикү цолоо алдаж, Кисэносато тэргүүлсээр

Котошёогикү зодог тайлах уу, үргэлжлүүлэн барилдах болов уу гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байна.


Японы нийслэл Токиод болж байгаа мэргэжлийн сүмогийн Хацү башё өндөрлөх дөхлөө. Озэки Кисэносато Икиойг давж, тэргүүлсэн хэвээр байна. Түүний араас нэхэж байсан бөхчүүдээс Соококүрай унаж, их аврга Хакүхо, маэгашира Таканоива, Ичиножёо нар тус бүр хоёр унаатай нэхэж явна. Ганц жилийн өмнө Эзэн хааны цом хүртэж явсан озэки Котошёогикү 50 хувийн амжилт үзүүлж чадалгүй цолоо алдлаа.

Хаврын тэмцээнд тэр сэкивакэ цолтой барилдах болно. 10 давбал арслан цолоо эргүүлэн авч, чадахгүй бол дээд зиндааны жирийн бөх болон хувирах юм. Харин Котошёогикү зодог тайлах уу, үргэлжлүүлэн барилдах болов уу гэдэг бөх сонирхогчдын анхаарлын төвд байна. Озэки цолтнууд ихэнх нь цолоо алдаад зодог тайлдаг бол Конишики зэрэг зарим арслан дээд зиндаанаас унах хүртлээ барилдсаар байсан жишээ бий. Манай арслан Тэрүнофүжи ч 50 хувийн амжилт үзүүлээгүй тул ирэх башёд кадобан болох юм.
Ёкозүна Харүмафүжи, Какүрюү нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон нь Кисэносатод түрүүлэх сайхан боломж гаргаж өгсөн. Харин япон арслан ашиглаж чадах уу гэдэг асуудалтай. Уг нь гурван аваргатай дараалан барилддаг байсан бол энэ удаад Хакүхотой л үзэлцэх боллоо.
Дээд зиндаа

Зүүн

Цол

Баруун

Какүрюү 5-6-1

Ёкозүна

Харүмафүжи 4-3-5

Хакүхо 10-2

Ёкозүна

 

Кисэносато 11-1

Озэки

Гоэйдо 8-4

Тэрүнофүжи 4-8

Озэки

Котошёогикү 4-8

Тамаваши 7-5

Сэкивакэ

Шёодай 5-7

Такаясү 9-3

Комүсүби

Точиношин 0-6-6

Такарафүжи 4-8

Маэгашира 1

Митакэүми 9-3

Шёохозан 4-8

М 2

Араваши 4-8

Окиноүми 2-10

М 3

Икиой 7-5

Точиоозан 3-9

М 4

Эндо 6-6

Такэказэ 8-4

М 5

Ёшиказэ 6-6

Чиёошёома 6-6

М 6

Котоюүки 5-7

Миёогирюү 4-8

М 7

Аойяма 6-6

Хокүтофүжи 8-4

М 8

Чиёонокүни 7-5

Кайсэй 5-7

М 9

Ишиүра 5-7

Таканоива 10-2

М 10

Соококүрай 9-3

Кагаяки 7-5

М 11

Нишикиги 4-8

Такакэйшёо 5-7

М 12

Дайшёомарү 5-7

Гагамарү 4-8

М 13

Ичиножёо 10-2

Чиёоотори 6-6

М 14

Чиёотайрюү 5-7

Чиёоо 5-7

М 15

Саданоүми 7-5

Оосүнараши 3-9

М 16

 

Монгол бөхчүүд

Жюүрёо
Зүүний 2 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5

З-4 Сэйро А.Өнөболд 4-8

Б-4 Азүмарюү С.Тодбилэг 4-8

Макүшита
Б-1 Асасэкирюү Б.Дашням 2-5

З-4 Дайшёохо Р.Шижирбаяр 3-3
З-7 Шёотэнро Д.Нямсүрэн 1-5
З-16 Сакигакэ Я.Баттүшиг 3-3

Б-16 Гочёозан Д.Ууганбаатар 3-3
Б-17 Кагамио Б.Нанжид 2-4
З-20 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-2

Б-21 Рюүонами Б.Буянжаргал 1-5

Б-46 Такакасүга Э.Энхманлай 3-3

З-51 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 6-0
Санданмэ
Б-59 Садахикари Д.Наранцогт 3-3

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
13
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.