Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Өнгөний сохор" хүмүүс хорвоог өөрөөр хардагийг батлах 8 хөдөлгөөнт зураг

Өнгөний сохор дотроо хэд хэдэн төрөлтэй. Тэр болгоныг хөдөлгөөнт зургаар хэрхэн харуулсныг сонирхоорой.


Өнгөний сохор хүмүүс ер нь хэрхэн хардаг бол гэж та гайхаж байсан уу? Замын гэрлэн дохио, цэцэгсийн өнгийг хүртэл ялгахгүй байна гэдэг хачин. Ихэнх тохиолдолд улаан, ногоон, цэнхэр бас шар өнгийг ялгаж чаддаггүй бол цөөн тохиолдолд бүх өнгийг ялгах боломжгүй байдаг байна. Үүнийг эмчлэх ямар ч боломжгүй боловч технологийн хөгжлийн үр дүнд өнгийг ялгаж харах боломжтой нүдний шил, утасны аппликэйшн зэргийг бүтээж чаджээ.

Өнгөний сохор дотроо хэд хэдэн төрөлтэй. Тэр болгоныг хөдөлгөөнт зургаар хэрхэн харуулсныг сонирхоорой.

1. Улаан өнгө огт ялгахгүй байх.

Улаан өнгийг огт ялгадаггүй. Үүнээс гадна шар, улбар шар өнгөнүүд бүдэг харагдах бөгөөд ногоон өнгө шар болж харагдах нь ч бий.

2. Улаан өнгийг сул мэдрэх.

Энэ тохиолдолд улаан, улбар шар, шар өнгөнүүдийг илүү ногоон бас бараан болгож хардаг байна.

3. Бүдэг ногоон өнгийн сохор.

Энэ бол хамгийн түгээмэл төрөл. Нийт эрэгтэй хүмүүсийн 5% нь ногоон өнгийг сул мэдэрдэг байна.

4. Ногоон өнгөний сохор.

100 эрэгтэй тутмын нэг нь ногоон өнгө ялгадаггүй. 

5. Цэнхэр - Шар өнгөний сохор.

Маш ховор хэмээн тооцогддог. Цэнхэр өнгө ногоовтор, улаан өнгө ягаан болж харагддаг байна.

6. Цэнхэр өнгөний сохор.

Эрэгтэй, эмэгтэй аль алинд нь тохиолдож болно. Гэхдээ мөн л маш ховор. Цэнхэр өнгийг ногоон, шар өнгийг саарал болон нил ягаан болгож хардаг.

7. Улаан, цэнхэр, ногоон өнгийн сохор.

8. Хар, цагаан болон саарал.

Энэ төрлийн хүмүүс бүх юмыг хар, цагаан, саарал өнгөөр хардаг. Мөн од гэрэлд маш мэдрэг байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
11 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
26
48
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.