Хайх зүйлээ бичнэ үү

мин

Сургуулиа дөнгөж төгссөн залууст Билл Гейтсийн өгсөн ШИЛДЭГ 10 зөвлөгөө

Билл Гейтс өнгөлсөн бөмбөрцгийн хамгийн чинээлэг найман хүний залуучуудад өгсөн ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨГ “Ub.life” цувралаар хүргэж байна.


Дэлхийн хамгийн чинээлэг найман хүний хөрөнгө бөмбөрцгийн тал буюу 3.6 тэрбум хүний эзэмшдэг баялагтай тэнцэж байгаа тухай судалгааг “Oxfam” хийж шуугиан тариад удаагүй байна. Билл Гейтс 75 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр өнгөлсөн бөмбөрцгийн хамгийн чинээлэг найман хүний залуучуудад өгсөн ШИЛДЭГ ЗӨВЛӨГӨӨГ “Ub.life” цувралаар хүргэж байна.

1. Сургуулиа төгсмөгц жилийн сая ам.долларын цалин авах магадлал бараг байхгүй. Чи "гавьяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгч болохгүй. 

2. Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход тусална, үүнийг чи хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.

3. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаяна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

4. Амжилт гэдэг бол их буруу үлгэр дууриалал болдог багш. Тэр ухаалаг хүмүүсийг “Би хэрхэвч алдаж болохгүй” гэсэн дийлдэшгүй их шуналтай болгож байдаг юм. 

5.Амжилтаа тэмдэглэнэ гэдэг чухал зүйл. Гэхдээ алдаандаа дүн шинжилгээ хийх бол түүнээс ч чухал гэдгийг санах хэрэгтэй.

6. Би мөнгөөр мэдээж сайхан хувцас, амттай хоол авч чадна. Гэвч мөнгө намайг хүссэн хязгаарт минь хүргэж чадахгүй шүү дээ.

7. Чиний сэтгэл ханамжгүй байгаа байдал чинь илүү их зүйл мэдэх сэдлийг өдөөж өгдөг.

8. Хэрвээ миний хийж байгаа зүйл гэнэт л утгагүй, эсвэл цаг үрсэн дэмий зүйл мэт санагдах юм бол би шуудхан л чадахгүй гэдгээ холбогдох нэгэнд нь хэлчихдэг. Энэ нь хэн хэндээ амар байдаг юм. 

9. Сургууль оюутнуудаа ялагч, ялагдагч гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа ч больсон. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.

10. Өнгөрсөн хугацаанд Майкрософт компани хэд хэдэн мөнхийн өрсөлдөгчтэй байсан. Өнөөдөр тэдгээрийг Майкрософтийн түүхэнд бичихдээ би ямар их баярласан гээч...

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
18
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.