Хайх зүйлээ бичнэ үү

мин

МакГрегорын тоглосон гайхалтай сурталчилгаанууд

Алдарт гарсан хүн бүрийн ашиг олох хамгийн хялбар арга бол зар сурталчилгаанд тоглох явдал.


Алдарт гарсан хүн бүрийн ашиг олох хамгийн хялбар арга бол зар сурталчилгаанд тоглох явдал. Холимог тулааны UFC холбооны гол од болох МакГрегор ч рекламанд тоглох дуртай. Гэхдээ Мак Грегорын хувьд рекламанд тоглоод тухайн бараанаасаа илүү холимог тулааныг олон нийтэд сурталчилдаг онцлогтой тамирчин.
Чипс
Захиалгаар хийсэн сайхан костюм өмссөн Конор “King Crisps”-ийн чипсийг шажигнатал идэн, амттай гэдгийг нь харуулна. Магадгүй энэ МакГрегорын хамгийн гэм зэмгүй сурталчилгаа байх.

Пиво
Bud Light. Конор, Ронда хоёр баяр хөөртэйгээр тулаанчдын хөргийг урж хаяна. Хөгжилтэй, богинохон реклам. Bud Light пиво бол UFC-гийн ивээн тэтгэгч, хамтран ажиллагч.

Budweiser. Америкийн шар айргийг сурталчилсан, уянгын халилтай, сайхан сурталчилгаа. Гэхдээ Конорын төрсөн нутаг Ирландад хориглогдсон. Учир нь хүүхэд залуусын шүтээн, холимог тулааны аварга согтууруулах ундаа сурталчилж болохгүй. Budweiser одоогийн байдлаар Конортой дахин хамтран ажиллах эсэхээ шийдээгүй байна.

Спорт ундаа
“Би авьяасгүй ч юунаас ч шантралгүй зүтгэнэ” гэж Конор энэ сурталчилгаанд хэлдэг. Тэр Арнольд Шварценеггер, Брюс Ли шиг л нэл булчин шөрмөс харагдана. Гайхалтай.

Хувцас
Dethrone брэндийн реклам. МакГрегор дараа нь “Reebok”-той тун ашигтай гэрээ байгуулсан тул “Dethrone” брэндтэй хамтран ажиллахаа больсон. Гэхдээ Конор энэ компанийн эмблемийг биендээ шивүүлсэн.

Reebok. “Хүн болцгооё” төслийн хүрээнд Конор “атаман” байх ямар байдаг талаар тайлбарлана. Жирийн ч маш зөв үг. Хэзээ ч битгий бууж өг.

Компьютер тоглоом
EA SPORTS UFC 2. Конор боксын домог Майк Тайсон, Ронда Роузи нарын хамт замналынхаа хамгийн хурдан ялалтын талаар хуучлана.

Game of War. Конор торон дотор тус тоглоомны нэрийг бичсэн далбаа барин, гүйнэ.

Iconic FaceOff. Конорын оролцсон хамгийн сайн рекламын нэг. Тэр Жеймс Бонд шиг л янз бүрийн саадыг хурдан, шалмаг гатлан, Лас-Вегасаар давхина.

Хурдан морины уралдаан
Pegasus World Cup уралдааныг зохион байгуулагчид залуучуудыг татахын тулд Конорыг урьсан юм. Уралдаан болгоны өмнө шинээр хийдэг цуврал сурталчилгаа. Энэ удаа таницуулж буй клип дээр Конор чармай нүцгэн гардаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
28
45
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.