Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Стартап үүсгэн байгуулагчдад Марк Зукербэргийн өгсөн ГАЙХАЛТАЙ 8 зөвлөгөө

Бөмбөрцгийн долоон тэрбум хүнээс онцгойрсон чинээлэг найман хүний хамгийн залуу нь 32 настай Марк Зукербэрг юм. Түүний өгсөн зөвлөгөөг хүргэж байна.


Дэлхийн хамгийн чинээлэг найман хүний хөрөнгө бөмбөрцгийн тал буюу 3.6 тэрбум хүний эзэмшдэг баялагтай тэнцэж байгаа тухай судалгааг “Oxfam” хийж шуугиан тариад удаагүй байна. Тэгвэл бөмбөрцгийн долоон тэрбум хүнээс онцгойрсон эл найман хүний хамгийн залуу нь 32 настай Марк Зукербэрг юм. Түүнийг бид фейсбүүкийн үндэслэгч гэдгээр нь эчнээ танил билээ.

Ингээд Маркийн стартап үүсгэн байгуулагчдад УРАМ ӨГСӨН ГАЙХАЛТАЙ найман зөвлөгөөг хүргэж байна.

1. “Залуучууд маш ухаантай шүү дээ. Жаахан ахимаг настай (30-аас дээш насныхан) хүмүүс удаан, бүтээмж муутай болсон байдаг. 30-аас дээш насныханд итгэхэд хэцүү.Тиймээс стартап үүсгэж байгаа бол ямагт залуучуудыг ажилд ав. 

2. “Өөрт өгөгдсөн чадварт итгэж эхлэхдээ хүмүүс маш ухаантай болдог. Гэхдээ үнэхээр чадна гэдэгтээ итгэхгүй бол тэд шаргуу ажиллаж чаддаггүй” гэж Стэнфордын их сургуульд уншсан лекцийн үеэр сайн ажилтан хэрхэн авах тухай зөвлөгөөндөө дурджээ.

3. “Хурдан хөдөлж, зарим зүйлсийг эвдэж бай. Аливааг эвдэхгүйгээр хурдан хөдлөх боломж байхгүй” гэж Марк Зукербэрг инноваци, менежмент, технологийн талаар хэлжээ.

4. Би 19 настай байхдаа фейсбүүкийг нээсэн. Тэр үед бизнесийн талаарх ямар ч ойлголт байгаагүй нь завшаан болжээ. 

5. “Өөрийнхөө хийж чадах хамгийн сайн зүйлийг хийж байгаа гэж үү” гэж би өдөр бүр өөрөөсөө асуудаг. Миний хамгийн сайн тусалж чадах зүйл биш юм шиг санагдвал би тэр зүйлд цаг зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаггүй.

6. Дэлхий ертөнц маш түргэн өөрчлөгдөж байна. Тиймээс боловсруулсан стратеги нуран унах нь эрсдэл дагуулж байгаа алхам биш.

7. Хүмүүсийн тухай юу мэдэхийг хүсэж байна вэ гэдэг чухал асуулт биш. Хүмүүс өөрийнхөө тухай бусдад юу мэдүүлэхийг хүсэж байна вэ гэдэг бол хамгийн чухал нь.

8. Би их сургуулийнхаа оюутны байранд фейсбүүкийн кодыг бичсэн. Тэндээсээ ч анх цахим хуудсаа ажиллуулсан. Би сард 85 ам.доллар төлж, сервер түрээсэлсэн. Ингээд зар сурталчилгаа мөнөөх серверээр дамжуулж хүргэдэг. Одоо ч зар сурталчилгаа хүргэж мөнгө олж байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
2
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
3
2024.04.04
"iPhone" хэрэглэгчдэд санал болгох сонирхолтой, күүл 8 аппликейшн
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
49
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.