Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers’ Day: “Викториа” киноны тухай СОНИРХОЛТОЙ 9 БАРИМТ

Уг кино энэ бямба гарагт Алтан хальс холбооноос зохион байгуулагддаг Dreamers' Day өдөрлөгөөр та бүхэнд хүрэх болно.


1. 134 минутын турш нэг кадраар тасралтгүй зураг авсан.  Нэг л алдаа гарвал ганц сцен бус бүхэлд нь дахиж авах байсан гэсэн үг. Ердөө гурван удаа авсан бөгөөд сүүлчийнх нь амжилттай болсон. Өмнө нь “Дримерс Дэй”-ээр энэхүү арга барилаар хийсэн “Оросын өв эрдэнэ” хэмээх киног гаргаж байсан билээ.

2. “Викториа” кино Берлиний кино наадмаас “Зураглаачийн онцлох бүтээлч ажиллагаа”-ныхаа төлөө Мөнгөн баавгай шагналыг хүртжээ.

3. 2015 оны онцлох 10 киноны нэг. Оскарт шилдэг гадаад киноны төрөлд нэр дэвших байсан боловч ихэнх диалоги англи хэлээр байсан учир хасагдсан.

4. Берлин хотын 22 өөр байрлалд шилжиж зураг авсан.

5. Ердөө 12 хуудас кино зохиолд тулгуурлан бүтээсэн бөгөөд ярианы ихэнх хэсгийг жүжигчид өөрсдөө зураг авалтын үед зохиож хувиргасан. Киног үзсэн хэн ч жүжигчдийн гайхалтай тоглолтыг бишрэх биз ээ.

6. Гол дүрийн жүжигчин бүсгүй “Викториа” киноны дүрээрээ Германы Үндэсний Кино Академийн (Лола)-ийн шагнал хүртсэн анхны гадаад эмэгтэй болсон. Кинонд испани бүсгүйн дүр бүтээдэг тэрбээр амьдрал дээр ч испани гаралтай жүжигчин.

7. Киноны эхэнд явж буй хөгжим "Burn with me" by Dj Koze. 

8. Гол дүрийн жүжигчин Фредрик Лау 2008 онд “Давлагаа” киноны дүрээр Германы Үндэсний Кино Академийн (Лола)-ийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртэж байсан. Мөн “Берлиний кофе” кинонд туслах дүрд тоглож байжээ.

9. Найруулагч Шипперийг киноноос харж болно. Викториаг клубээс гараад дугуйгаа авах хэсэгт цаана нь алхаж явдаг байна.

Уг кино энэ бямба гарагт Алтан хальс холбооноос зохион байгуулагддаг Dreamers' Day долоо хоног тутмын арт кино өдөрлөгөөр та бүхэнд хүрэх болно.  iCinema кино театрын өргөн дэлгэц, мэргэжлийн дуугаралттай том танхимд хадмал орчуулгатайгаар киногоо хүлээн авч үзээрэй. Дэлгэрэнгүйг эндээс.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
2
Өчигдөр
Фото: Пак Бу-гомын Инчон стиль
3
3 өдрийн өмнө
Дэвид Бекхэм жүжигчин Марк Уолбергийг шүүхэд өглөө
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
7
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.