Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Котошёогикү зодог тайлахгүй

Сүмогийн өнөөгийн дүрэм тогтсон 1969 оны Нагоя башёгоос хойш нийт 16 озэки цолоо алдаж байжээ.


Хацү башёд кадобан болоод байсан озэки Котошёогикү найм унаж, озэки цолоо алдлаа. Сэкивакэ Тамавашигийн эсрэг юу ч хийж чадалгүй түлхүүлээд дохёноос буусан түүний нүдэнд харамсал гуниг тодорч байлаа. Нийт 32 башё арслан цолтой барилдаад ийнхүү сэкивакэ цол дээр эргэн буусан түүнийг зодог тайлах байх гэж таамаглах хүн олон байлаа. Харин Садогатакэ ояката шавиа үргэлжлүүлэн барилдана гэж мэдэгдсэн. Гуравдугаар сарын 12-нд Осакад эхлэх Хаврын тэмцээнд тэр озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдах гэнэ. Сүмогийн холбоо “Хоёр тэмцээн дараалан 50 хувийн амжилт үзүүлээгүй озэки цолоо алдаж, сэкивакэ болдог. Харин дараагийн тэмцээнд 10 давах юм бол озэки цолоо эргүүлэн авдаг” дүрэмтэй.


Урьд нь зургаан удаа кадобан болж байсан ч яаж ийгээд 50 хувиа үзүүлээд байдаг байсан Котошёогикү энэ удаад яах ч арга байсангүй. Зүүн өвдөгний гэмтэл, бэртлийн улмаас бэлтгэл хийж чадалгүй энэ тэмцээнд барилдсан. Хэрэв сайн эмчлүүлээд бэлтгэл ханавал ирэх тэмцээнд 10 ялахад болохгүй гэх газаргүй. Гэхдээ шинэ залуучууд толгой өндийлгөн гарч ирж байгаа энэ үед 10 ялна гэдэг тун хэцүү. Ямар ч гэсэн Котошёогикү дөрөвдүгээр сард анхны хүүхдээ төрөх үед зодог тайлалгүй, дохён дээр барилдаж байх сан гэж сэтгүүлчдэд ярьсан байсан. Мөн “Ялагдах бол төгсгөл биш. Харин зодог тайлбал жинхэнэ төгсгөл. Ирэх тэмцээнд хэрхэн барилдахаа ояката багштайгаа хамт хэдийнэ шийдсэн байгаа” гэж нэмсэн юм.
Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката “Хацү башёд Кисэносатотой л сайн барилдсан. Бусад үед түүний барьц аваад шигшэн түрж гаргадаг хүч чадал огт харагдаагүй. Мөргөлдөх бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй болоод Хаврын тэмцээнд барилдаасай. Өөрийгөө шүүмжлэх, загнах хэрэг байхгүй” гэж урам өгсөн юм.
Сүмогийн өнөөгийн дүрэм тогтсон 1969 оны Нагоя башёгоос хойш нийт 16 озэки цолоо алдаж байжээ. 1976 оны Зуны тэмцээнд цолоо алдсан Миэноүми дараагийн тэмцээнд нь 10 ялж, цолоо эргүүлэн аваад зогсохгүй, дараа нь ёкозүна болж байлаа. 2004 онд хоёр удаа цолоо алдсан Точиазүма тухай бүрт нь дараагийн тэмцээнд нь 10 давж, эргэн арслан болж байсан удаатай.  
Цолоо алдсан озэкигууд
Маэнояма 1972 оны 3 сар
Дайжюү 1974 он 5 сар
Кайкэцү 1975 он 11 сар
Миэноүми 1976 он 5 сар
Котоказэ 1985 он 5 сар
Киришима 1992 он 11 сар
Конишики 1993 он 11 сар жюүрёод унах болоод зодог тайлсан.
Таканонами 1999 он 11 сар маэгашира цолтой барилдсаар байв.
Мүсояма 2000 он 7 сар кадобан байхдаа зодог тайлсан.
Дэжима 2001 он 7 сар маэгаширагийн доод хэсэгт буух хүртлээ барилдсан.
Миябияма 2001 он 9 сар банцүкэ жюүрёод буух хүртлээ барилдсан.
Точиазүма 2004 он 5 сар
Точиазүма 2004 он 11 сар Хоёр удаа цолоо буцаан авч байлаа. Озэки байхдаа өвчний улмаас зодог тайлсан.
Чиёотайкай 2009 он 11 сар дараагийн тэмцээнд нь эхний 3 өдөр дараалан ялагдаад үлдсэн барилдаанд давахгүй нь гээд зодог тайлсан.
Барүто 2012 он 11 сар гэмтлийн улмаас банцүкэ нь жюүрёод буусан хойноо зодог тайлсан.
Котоошюү 2013 он 11 сар дараагийн тэмцээнд нь 8 ялсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
23
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.