Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жан Жак Руссогийн “НИЙГМИЙН ГЭРЭЭ” номноос онцлох 15 эшлэл

Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” ном бичигдээд 200 гаруй жилийг элээсэн ч ач холбогдол нь өнөөг хүртэл чухал хэвээр байсаар байна.


Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” ном бичигдээд 200 гаруй жилийг элээсэн ч  ач холбогдол нь өнөөг хүртэл чухал хэвээр байсаар байна. “Монсудар” хэвлэлийн газраас “Нийгмийн ухаан” цувралынхаа I дэвтэр болгон хэвлэсэн  уг номоос та 200 жилийн өмнөх Англи, Францын нийгэм өнөөдөр Монголд ч оршсоор байгааг олж харах болно. Мөн бид хаашаа явж байна? Яавал энэ бүхнийг засч залруулах боломжтой вэ гэх асуултуудын хариуг олох болов уу. Ингээд “Нийгмийн гэрээ” номноос онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

1. Уналтад орж байгаа улс оронд гэмт хэрэг олширч, гэсгээл цээрлэлийг эрх мэдэлтний үзэмжээр шийдэж эхэлдэг.

2. Хувийн эрх ашиг ямагт нийтийн эрх ашгийн эсрэг үйлчилдэг.

3. Ямар ч хүнд өөртэйгээ адил нэгнээ засаглах эрх байгалиас заяагддаггүй, мөн дээр өгүүлснээр хүч эрх зүйн үндсийг үүсгэдэггүй.

4. Нэг талаас ямар ч хяналтгүй засаглал, нөгөө талаас үг дуугүй захирагдах заалтуудыг тусгасан гэрээ нь ямар ч үр дүнгүй агаад зөрчилтэй болдог. Хэн нэгнээс бүхнийг шаардах эрхтэй бол тэр хүнийхээ өмнө ямар нэг үүрэг хүлээнэ гэж байж болох уу, ер нь?

5. Олон нийтийг захирах, нийгмийг удирдан жолоодох хоёрын хооронд ямагт асар их ялгаа байх болно.

6. Нийгмийн гишүүн бүрийнхээ амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй.

7. Хүмүүс ямагт өөртөө сайн сайхныг хүсдэг авч тэр нь чухам юунд байгааг тэр болгон олж хардаггүй: ард түмнийг хахуульдаж худалдан авч болдоггүй, харин тэднийг хуурч, тэгэхдээ бүр саар зүйлд санаархаж байгаа мэт үед нь байнга мэхэлж болдог.

8. Өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө бичилцээгүй, харин тусгай эрх мэдэл бүхий хэдхэн тооны хүмүүсээр шийдүүлж байна. Эдгээр хууль нь нийтийн эрх ашигт үйлчлэхийн оронд, дан хүчтэний буюу баячуудын эрх ашгийг л хамгаалж байдаг.

9. Бусдаас илүү эрх дархтан ч хүч чадлаа байнга чамлах бөгөөд үргэлжид захирч ноёлохын тулд тэрбээр эрх мэдлээ хууль ёсны болгон хувиргаж, үүнд дуулгавартайгаар захирагдах ёсыг үүрэг болгож чадахгүй л бол хүчин мөхөстөнө.

10. Хүн болгон амь биеэ хадгалж хамгаалахын тулд л амьдралдаа эрсдэлтэй алхам хийх эрхтэй байдаг. Гал түймрээс амиа аврахын тулд цонхоороо үсэрч унасан хүнийг амиа хорлосон буруутан гэж хэзээ ч хэлдэггүй биз дээ?

11. Хүмүүсийг хүсэл зоригоо оюун ухаантайгаа нийцүүлэхэд сургах, ард түмнийг юу хүсч байгаагаа мэдэрдэг болгоход соён гэгээрэл зайлшгүй. Үүний үр дүнд л нийгэмд оюун ухаан, хүсэл зоригийн холбоос бий болно.”   

12. Улс үндэстнүүдэд таарч тохирох нийгмийн амьдралын хамгийн шилдэг журам дүрмийг нээж олоход суут ухаантанууд хэрэгтэй. 

13. Хэн нэгэн аль нэг ард түмнийг зохион байгуулахаар зүрх зориг гаргасан л бол тэрээр... байгалиас заяагдсан физикийн, нийгмээс хараат бус оршихуйг хамааралтай, ёс зүйтэй хүмүүнээр солих чадвартай гэдгээ бүрэн мэдэрсэн байх ёстой.

14. Хамгийн түрүүнд эрхэмлэж эрмэлзэх зүйл бол эрүүл саруул, бат бөх улс орныг байгуулахад оршино. Энэ нь өргөн уудам газар нутгаас олох баялагаас илүүтэй сайн засаглалын үр дүнд бий болох хүчинд тулгуурлах ёстой юм. 

15. Төр улс болгонд өөрийг нь төвхнүүлэх ганцхан л зөв арга хэрэгсэл байдаг агаад тэр аргыг олсон ард түмэн түүнийгээ л мөрдөөд явах нь тодорхой. Харин тогтоосон дэг журам нь таарч тохироогүй бол түүнийг зохих ёсоор байлгаж чадаагүй хуулиудыг яагаад үндсэн хууль гэх юм?   

Энэхүү номыг худалдан авахыг хүсвэл энд дарна уу.     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
2
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
15
11
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.