Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэ Хи нар хуримаа хийлээ

Тэдний хурим өчигдөр 14 цагт Сөүлд орших Католик сүмд болжээ.


Дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэ Хи нар таван жилийн үерхлээ эцэслэж, өчигдөр 14 цагт Сөүлд орших Католик сүмд хуримаа хийлээ.

Сүйт бүсгүй торон, дэрвэгэр богинохон хормойтой даашинз, энгийн гивлүүрээр гоёсон бол сүйт залуу хослол өмсөж, эрвээхэй зангиа зүүжээ.

 

Хуримын үеэр JYP-ийн Пак Жин Юүн “You’re the one” дуугаа дуулсан байна.

Мөн Ким Тэ Хи-гийн хуримын баглаа цэцгийг түүний найз И Ха Ню авсан аж. 

Хуримын дараа жүжигчин Ким Тэ Хи гараар бичсэн захиагаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Тэрбээр “Өнөөдөр бидний амьдралын уртаас урт аяллын эхний өдөр болж байна. Биднийг хайрлаж, бидний төлөө санаа тавьдаг бүх фэнүүддээ баярласнаа илэрхийлье. Бид бие биенээ хайрлан халамжилж, хүндэлж, дутагдалтай талаа засан хичээнгүйлэн амьдрах болно” хэмээн бичиж, цаашид сайн гэргий, сайн жүжигчин байхаа амлаж, дахин дахин талархлаа илэрхийлсэн байна. 

Хосууд бал сарын аялал төлөвлөөгүй бөгөөд тэд тун удахгүй Сөүлийн Чундамдон дүүрэг дэх Рэйний гэрт төвхнөхөөр болсон аж.

Рэйн-ийн загалмайлсан эцэг А Сун Ки хэлэхдээ “Би тэднийг олон хүүхэдтэй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.    

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
18
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.