Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Охины ордны хүн бүрийн мэдэх 22 зүйл

Хэрэв та охины ордонд төрсөн бол эдгээр мэдрэмжүүдийг хэнээс ч илүү мэднэ!


1. Хувцасны тань шүүгээ ингэж харагддаг. Ер нь яаж ч байсан хувцасаа хаа хамаагүй тараана гэж байхгүй.

2. Амар тайван, чимээ аниргүй байдалд хамгаас дуртай. Хэн нэгэн орилж чарлаад эхлэх л юм бол тавгүйрхэж орхидог.

3. Гаргасан багахан алдаанаасаа болж хэдэн өдөр, бүр сар шаналах нь бий.

4. Хуучны кино, дуу хөгжим, уран зураг зэрэгт маш их дуртай.

5. Зөвхөн охины ордныхон л нэгэн зэрэг өөрсдийгөө хамгийн ухаалаг, гэхдээ хамгийн тэнэг мэтээр мэдэрч чаддаг.

6.  Өөрт тань яг таарах аппликэйшнийг олохын тулд чи зуу зуугаар нь татаж, нэг бүрчлэн шалгаж үздэг.

7. Энэ бол охины ордныхон. Тоолгүй орхиж болох хэдий ч заавал эцсийг нь үзэх гэдэг.

8. Хараагүй юм шиг хэрнээ харчихсан. Сонсоогүй юм шиг боловч сонсчихсон, мэдчихсэн сууж байдаг хүмүүс.

9. Зөвхөн өөрөө өөртөө зориулах цаг заавал гаргадаг. Тухтай, дулаахан, чимээ аниргүй байхад бүх зүйл төгс.

10. Танд тусламж үнэхээр хэрэгтэй байлаа ч “Гуйя” гэж хэлэх үнэхээр дургүй.

11. Та хэлсэн үгэндээ заавал хүрэхээр тэмүүлдэг. Гэхдээ заримдаа өөрөө мартаж орхино. Эсвэл эвтэйхэн бултуулж чадна.

12. Хамгийн тайван хүмүүс. Юу ч болж байсан та сандал дээрээ аяга цайнаасаа балгаад, тухтай гэгч нь сууж л байх болно. Ийм ч болохоор хамгийн сандруу хүмүүс хүртэл хажууд чинь тайвширдаг.

13. Охины ордныхон уурлахаараа охины ордных биш мэт авирладаг.

14. Ер нь л амьдралд нь юу хамгийн чухал вэ гэдгийг ойлгочихсон хүмүүс байдаг. Тэдний сонирхол, таалагддаг, таалагддаггүй зүйл гээд бүгд тодорхой. “За байз, юу билээ?” гэх нь тун ховор.

15. Бүх юм таны зөв байх ёстой. Буруу гэж хэллээ ч та итгэдэггүй. Тэгээд ямар нэгэн байдлаар юуг ч гэсэн өөрийн зөв болгож чаддаг.

“Миний зөв. Харж байна уу!”

16. Хүн болгон таныг нуурын усанд нүүрээ тольдон, үсээ самнан суудаг нэгэн мэтээр л төсөөлж байдаг. Гэвч яг үнэндээ...

17. Танд хийх маш их, бүр маш их ажил байдаг. Яаж амжуулаад байдагаа өөрөө ч гайхах үе ирнэ.

18. Бүх зүйлийг хэтрүүлэн боддог.

19. Дотор нь үргэлж хоёр хүн байгаа мэт зөрчилдөж байдаг.

20. Гэхдээ хэтэрхий шүүмжлэгч, зөрүүд зангаасаа болж хүмүүсийн дүргүйцлийг төрүүлэх нь бий.

21. Тэдний хамгийн их айдаг зүйл нь ямар нэгэн өвчин тусах. Бусад хүмүүсийн огт дуулж байгаагүй өвчнийг хүртэл өөрөө тусчихсан мэт бодож, биеэ чагнадаг.

22. Гэхдээ юу ч болсон бусад хүмүүст туслахыг, бас үргэлж хажууд нь байж, тайтгаруулахыг хүсэж байдаг хүмүүс.

Энэ ордонд төрсөн зарим алдартнууд 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.