Хайх зүйлээ бичнэ үү

мин

Бичлэг: Асахирюү Ишибашид уналаа

Ишибаши ёрикири мэхээр ялж, макүшита зиндаанд түрүүллээ.


Макүшита зиндааг 6 ялалттай тэргүүлж явсан манай бөх Асахирюү макүшитагийн баруун жигүүрийн 30-д бичигдсэн Ишибаши нар өнөөдөр халз барилдлаа. Ишибаши бол сонирхогчдын сүмогийн Бүх Японы АШТ-д хүрэл медаль хүртэн, санданмэ зиндаанны 100-гаас эхлэн барилдсан бөх.
Хоёр бөхийн барилдаанд Ишибаши ёрикири мэхээр ялж, макүшита зиндаанд түрүүллээ. Сүмогийн холбооны дүрмэнд макүшитагийн 15-аас дээр байгаа бөх 7 ялалттай түрүүлвэл жюүрёод дэвшдэг дүрэмтэй тул тэр Хаврын тэмцээнд жюүрёод барилдах нь тодорхой боллоо.

138 жил сэкитори буюу цолтой бөхтэй байсан Такасаго дэвжээ 2 башё тасалдаад дахин цолтой бөхтэй болж байгаа нь энэ юм. Мөн Тояама мужаас 20 жилийн дараа жюүрёо зиндааны бөх төрөн гарлаа.
Ишибаши “Баяртай байна. Өөрийнхөө төлөө, дэвжээ, төрсөн нутгийнхаа төлөө хичээж барилдлаа. Ирэх тэмцээнд жюүрёод 50 хувийн амжилт үзүүлэхийн төлөө хичээнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Б.Хонгорзул "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд дагах барилдаан хийнэ
2
12 цагийн өмнө
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан "Парис-2024" олимпын эрхээ авлаа
3
14 цагийн өмнө
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
27
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.