Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Цагтаа шуугиулж байгаад одоо "мартагдсан" монголчуудын 5 тэмцэл

Яг л галт уул шиг хэсэг намждаг ч дахин идэвхждэг.


Тодорхой цаг хугацаанд идэвхжиж байгаад мартагддаг ч дахиад л “сэдэрдэг” нийгэмд асуудал болж байгаа сэдвүүдийг эргэн сануулж байна. Яг л галт уул шиг хэсэг намждаг ч дахин идэвхждэг эдгээр асуудал нь ихэвчлэн ан амьтан, байгаль орчны бохирдол, хүчирхийлэлтэй холбоотой байдаг. 

Утаа

Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хэдхэн хоногийн өмнө Төрийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Жил бүрийн өвөл утааны талаарх асуудал хөндөгддөг ч хавар, зун болмогц намждаг. Харин энэ удаад иргэд нэлээд идэвхтэй эсэргүүцэж, шат дараалсан жагсаалыг зохион байгуулахаар болоод байна.

Мазаалай

Мазаалай нь манай Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай юм. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л заяасан онцлогтой. Түүнийг анх 1920-оод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж богдод олж тогтоосон бөгөөд “Монголын Улаан ном”-ын “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Одоогийн байдлаар 30 хүрэхгүй цөөн тооны мазаалай бий. Сүүлийн жилүүдэд ялангуяа 2015, 2016 онуудад түүнийг хамгаалах олон ажил өрнүүлж байгаа ч тоо толгой нь өссөн үзүүлэлт гараагүй байгаа юм.

Хүүхэд 

Өнгөрсөн 2015 онд дөрвөн настай охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөн амиа алдсан нь олон нийтийн анхаарлын төвд өрвсөн билээ. Энэ хэрэг явдлаас үүдэн олон хүн, Төв талбайд цугларч, хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагссан.

Тост, тосон бумбын нуруу

“Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан, биологич Т.Лхагвасүмбэрэл агсан ирвэс хамгаалах ажилд өөрийгөө зориулж яваад учир битүүлэг байдлаар нас барсан хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Олон нийт ч үүнээс болж, ирвэс болон Тост, тосон бумын нурууг хамгаалах ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд хилийн заагийг тогтоогоогүй байна.

Би байгальд хог хаяхгүй

Олон нийтийн сүлжээгээр “Би байгальд хог хаяхгүй” аяныг өрнүүлж, хүмүүс нэг хэсэг байгальд авахуулсан зургаа оруулж, бусдыгаа уг аянд оролцохыг уриалж байв. Гэвч зарим иргэд зураг оруулахын оронд гарч хогоо цэвэрлэх хэрэгтэйг сануулсан юм.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
17
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.