Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Олимпус”-чууд хүүхдүүдэд спортын буян үйлдлээ


“Өнөр бүл”, “Манай гэр”, “Бадамлянхуа”, “Хүүхэд, залуусын сургалт, үйлчилгээний төв”-д амьдардаг 300 орчим хүүхдэд өнөөдөр гэнэтийн бэлэг иржээ. Тэдний хүлээн авсан бэлгийн уутанд биеийн тамирын хувцас, хэрэглэл байсан нь хүүхдүүдэд спорт сонирхох, түүгээр хичээллэх, хоорондоо өрсөлдөн аваргалах, өөрийгөө сорих гоё хүсэл мөрөөдлийн хамт очсон нь гарцаагүй. Спорт бол хурд хүч, авхаалж самбаа бөгөөд хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв өнгөрөөх, магадгүй ирээдүйн амьдралаа олох сайхан боломж юм. 

“Экстрим стар” ХХК-ийн “Олимпус” спортын бараа, техник, хэрэглэлийн их дэлгүүр, “Олимпус жим” фитнесс клуб өнөөдөр ийнхүү эцэг эхийн анхаарал, халамж дутсан асрах газар, сургалтын төвүүдийн дүү нартаа буяны гараа сунгажээ. “Олимпус”-чууд хүүхэд бүрт спортоор хичээллэх дур сонирхол байдгийг дэмжин, биеийн тамирын хувцас бэлэглэснээс гадна хүүхдүүдийн байгаа төвүүдийг ширээний теннисний иж бүрдэл, сагс, гар, хөлбөмбөгийн бөмбөгүүдтэй болгосон байна.
“Экстрим стар” ХХК нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай байгууллагын хувьд спортын буяны үйлсийг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үүний өмнө Улаанчулуутын дунд сургуулийн гадаа өөрсдийн хөрөнгөөр сагсан бөмбөгийн талбай тохижуулж өгчээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Чөлөөт бөх: Чамизогийн барилдааныг шүүсэн шүүгчдийг шийтгэлээ
2
20 цагийн өмнө
Монголын жүдочид Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ
3
23 цагийн өмнө
Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
39
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.