Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ширээний теннисний лигийн тэмцээн эхэллээ

“Бласт” компани, “Мон Лаа” компани, “Хаан даатгал”, “Цэцэн гэрс”, “Төмөрт өргөө”, “Өег”, “Мон-Кон”, “Бласт Шинэ од” гэсэн шилдэг 8 баг өрсөлдөж байна.


МШТХ-ны Лигийн тэмцээн “Оч” клубт энэ сарын 20-нд эхэллээ. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд “Бласт” компани, “Мон Лаа” компани, “Хаан даатгал”, “Цэцэн гэрс”, “Төмөрт өргөө”, “Өег”, “Мон-Кон”, “Бласт Шинэ од” гэсэн шилдэг 8 баг өрсөлдөж байна.


Лигийн тэмцээнд эрэгтэйчүүдээс улсын аварга, ОУХМ Б.Баярмагнай, Я.Бэгз, Э.Лхагвасүрэн, улсын аварга, спортын мастер Энхсайхан, эмэгтэй тамирчдаас улсын аварга, ОУХМ Б.Батхишиг, улсын аварга, спортын мастер Энхжин, М.Дэлгэрмаа тэргүүтэй шилдэг тамирчид багуудад тэгш хуваагдсан нь лигийн тэмцээн үзүүштэй, сонирхол татахаар болох нь эхний өдрийн тоглолтоос мэдрэгдэж байлаа. Мөн энэ удаагийн лигийн тэмцээнд “Бласт” баг ОХУ-ын тамирчин Данзановыг легионер тоглогчоор урин авч ирсэн нь сонирхол татаж байна.
Эхний өдрийн дүн
“Монлаа”  5:4 “Бласт”
“Хаан даатгал” 6:3 “Цэцэн гэрс”
“Төмөрт өргөө” 7:2 “Бласт Шинэ Од”
“Өег”  5:4  “Монкон”

Лигийн тэмцээн хоёр тойрог явагдаж, финалд шилдэг дөрвөн баг шалгаран өрсөлдөх болно. Тэмцээн долоо хоног бүрийн Баасан гарагийн 18:00, Ням гарагийн 09:00 цагаас “Оч” клубт явагдаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
14 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
16 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
19
47
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.