Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Улаанбаатар 2017" Туялзуур сэлэмний Өсвөр үе, залуучуудын УАШТ

“Уурхайчин” клуб хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ.


Туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын УАШТ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа.  Тэмцээнд 4 клубын 69 тамирчин оролцож, багийн дүнгээр “Уурхайчин” клуб хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ.


"Хангарьд" клубын тамирчин Б.Хаш-Эрдэнэ давхар цохилт хийж, өсвөр үе, залуучуудын ангилалд түрүүлсэн бол У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин) мөн хоёр мөнгөн медаль хүртлээ. Ө.Хишигдэлгэр (Уурхайчин) өсвөрийн ангилалд түрүүлж, залуучуудын ангилалд хүрэл медаль авав.


Тэмцээний хаалтын ёслолд Японы Имабэцү хотын дарга Ёшихарү Абэ, Спортын газрын дарга Ёшиаке Оба нар оролцлоо.


Тэмцээний үеэр шүүгчийн зэрэглэл ахиулах шалгалтыг амжилттай өгч, Б зэрэглэл хүртсэн 9 шүүгчид батламжийг гардуулав.


17 хүртэлх насны өсвөрийн ангилалд Т.Тулуй (Хангарьд), Г.Сумъяабалдан (Уурхайчин) нарын 13 настай хүүхдүүд медаль хүртэж шинэ үе төрөн гарч ирж буйг харууллаа. Залуучуудын ангилалд Б.Амарзаяа (Уурхайчин) өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж түрүүллээ. Түрүүлсэн хүүхдүүд Японы Аомори мужийн Имабэцү хотод хамтарсан бэлтгэлд хамрагдах эрх авлаа.


Өсвөр, залуу тамирчдын энэ оны олон улсын анхны тэмцээн болох Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотноо 2 дугаар сарын 25-наас 30-нд болно.


Өсвөр үе (17 хүртэлх нас), охид:
1. Ө.Хишигдэлгэр (Уурхайчин)
2. С.Учралт (УБ Фенсинг)
3. А.Дэлгэр (УБ Фенсинг), Г.Хүслэн (УБ Фенсинг)
Өсвөр үе (17 хүртэлх нас) , хөвгүүд:
1. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
2. У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин)
3. Т.Тулуй (Хангарьд), Г.Сумъяабалдан (Уурхайчин)
Залуучууд (20 хүртэлх нас) , охид:
1. Б.Амарзаяа (Уурхайчин)
2. О.Должансүрэн (Дуэль)
3. О.Золбоо (Дуэль), Ө.Хишигдэлгэр (Уурхайчин)
Залуучууд (20 хүртэлх нас) , хөвгүүд:
1. Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд)
2. У.Маргад-Эрдэнэ (Уурхайчин)
3. М.Мөнхтулга (Уурхайчин), О.Даваацог (Уурхайчин)
Багийн дүн:
1. Уурхайчин (2 алт, 2 мөнгө, 4 хүрэл)
2. Хангарьд (2 алт, 1 хүрэл)
3. УБ Фенсинг (1 мөнгө, 2 хүрэл)
4. Дуэль (1 мөнгө, 1 хүрэл)

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
8 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
1
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.