Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Чой-Доржи Будаев: Далай лам 3 жилийн дараа Монголд айлчлах байх

Далай лам айлчлалаараа Монголд ямар нэг хохирол учруулсан бол харамсал илэрхийлж, цаашдаа анхаарах болно гэж хэлэх байх.


“Номер один” сонин, Дмитрий Родионов
Буриадын буддын шашинтнуудын хувьд Далай ламын барааг харах нь бараг боломжгүй болоод байна. Хятадын Засгийн газрын эсэргүүцлийн улмаас 2004 оноос хойш түүнд ОХУ-д нэвтрэх виз олгохгүй байгаа. Далай лам Энэтхэгт амьдардаг тул буриадууд байнга очиж, мөргөхөд дэндүү хол. Саяхан болтол Буриадын бурхны шашинтнууд хөрш Монголд Далай ламыг айлчлахад Улаанбаатарт очиж, золгодог байлаа. Гэвч эдийн засгийн хямралд ороод байгаа монголчууд Хятадаас тусламж авахын тулд шинэ жилийн өмнөхөн Далай ламыг Монголд айлчлахыг хориглосон. Буриадын Хамба лам асан Чой-Доржи Будаев саяхан Энэтхэгт зочилж, Далай ламтай уулзаад иржээ. Түүнтэй “Номер один” сонины сурвалжлагч Дмитрий Родионов уулзан ярилцсан байна.

-    Монгол улс Далай лам чөлөөтэй зорчдог буддын шашинтай сүүлчийн улс байлаа. Бусад улс орнууд Хятадаас эмээгээд Дээрхийн Гэгээнтнийг урьдаггүй. Гэтэл одоо монголчууд Далай ламын айлчлалыг хориглож, ганц Япон л үлдлээ. Яагаад монголчууд өөрсдөө Далай ламд хориг тавих болов?
-    Бүх асуудал нүүрст байна гэж бодогддог. Монголчууд нүүрсний Тавантолгой, Оюутолгой гэсэн стратегийн орд газруудаа дөнгөж ашиглаж эхлээд байна. Энэ орд газруудад улсын Ерөнхийлөгч өөрөө хувь эзэмшдэг гэж Монголд ярьдаг. Газар зүйн хувьд энэ их нүүрсний цорын ганц хөрөнгө оруулагч, хэрэглэгч нь Хятад. Дэлхийд хоёр том гүрний дунд хавчуулагдсан хоёрхон орон бий. Энэтхэг Хятадын гол дахь Балба, ОХУ Хятадын дундах Монгол. Ийм орнуудад хөгжлийн замын сонголт цөөхөн байдаг. Хятад хэт томорч байгаа тул экспортоор авах нүүрснийхээ үнийг өөрсдөө тогтоодог болсон. Монголоос дэлхийн ханшаас бага үнээр нүүрс авч байна. Харин монголчууд гадаад худалдаанаас хэт хамааралтай. Хятадууд урьд өмнө Далай ламыг Монголд айлчлахад эсэргүүцэл л илэрхийлдэг байсан бол энэ удаад нүүрсний салбарт чинь оруулах 2 тэрбумын хөрөнгө оруулалтаа зогсоолоо гэсэн тулган шаардалт тавьсан. Ингээд Монголын Ерөнхийлөгч Далай ламын айлчлалд өөрөө албан ёсоор оролцоогүй нь хятадуудад огт хамаагүй болохыг ойлгосон юм. Хятад албан ёсоор тайлбар өгөхийг шаардсан. Төрийн тэргүүн уучлал гуйх нь эвгүй тул монголчууд ГХЯ-ны сайдаа хятадуудын өмнө толгой бөхий хэмээн илгээсэн хэрэг. Харин сайд нь Монгол улс Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Далай ламыг ахиж урихгүй гэсэн тэнэг мэдэгдэл хийсэн. Монголчууд уурлан хилэгнэж, ГХЯ-ны сайдыг албан тушаалаас нь авч хаяхыг шаардаж байлаа. Энэ бүхэн ихэнх монголчууд Далай ламыг хүндлэн хайрладгийг харуулж байна. Монголчуудын хувьд улс төр шашин шүтлэгээс илүү утга учиртай зүйл биш. Тэдэнд баян чинээлэг урд хөрш нь уурласан ч бай өөрийн шашны тэргүүнээ харж, мөргөх боломж илүү чухал. Яагаад гэвэл Далай ламын айлчлал болгоны дараа амьдралынх нь түвшин дээшилдгийг монголчууд мэдэж байгаа.

-    Яаж дээшилдэг хэрэг вэ?
-    2011 онд Далай лам Монголд айлчлахдаа “Архиа бага уу, айргаа их уу” гэж зөвлөсөн. Үүний ачаар Монголд архидалт багассаныг статистикийн тоо баримт гэрчилнэ. Ингэхээр хүмүүсийн амьдрал дээшлэнэ. Яг шууд холбоогүй ч миний ажигласнаар их багшийн айлчлал бүр Монгол улс, ард түмэнд эерэг нөлөө үзүүлдэг. Түүний айлчлал бүр үнэ цэнэтэй.
-    Монголын ГХЯ-ны мэдэгдлийг Далай лам хэрхэн хүлээн авсан бол?
-    Энэтхэгийн Дхармасалд болсон орос шүтлэгтнүүдэд зориулсан номын үеэр Далай лам энэ талаар огт яриагүй. Гэхдээ Далай лам иймэрхүү мэдэгдлийн дараа заавал хариу хэлдэгийг нь би сайн мэднэ. Хэрэв Далай лам айлчлалаараа Монголд ямар нэг хохирол учруулсан бол харамсал илэрхийлж, цаашдаа анхаарах болно гэж хэлэх байх.

-    Монголчуудын Далай ламд тавьсан хориг хэр удаан үргэлжлэх бол? Буриадын сүсэгтнүүдийн Дээрхийн Гэгээнтэнд бараалхахад саад болсон “хятад хөшиг” байсаар байх уу?   
-    Монголын ГХЯ-ны мэдэгдэлд их утга учир өгөөд байх хэрэггүй. Энэ улс ардчилсан чөлөөтэй орон тул өөрчлөлт шинэчлэл байнга болдог. Удахгүй сонгууль болно, улс төр ч өөрчлөгдөх магадлалтай. Монголын ард түмний ихэнх хувь нь Далай ламын айлчлалыг дэмжиж байгаа тул Дээрхийн гэгээнтний Монголд хийх дараагийн айлчлал гурван жилийн дараа болох байх гэж би бодож байна. Тэр үед Буриадын бурханы шашинтнууд ч Далай ламд бараалхах боломжтой болно. Улаанбаатар ойрхон шүү дээ. Гэхдээ Далай лам хувийн шугамаар айлчлах болов уу. Ер нь Далай ламын талаарх Монголын ГХЯ-ны мэдэгдлийг харахад Засгийн газрын жирийн л нэг үйлдэл. Далай лам өөрөө ч энэ мэдэгдлийг сайшаах байсан биз. Асар том нүүрсний орд газрыг ашиглаж эхлэх гэж байхад Түвдийн асуудлаар Хятадтай муудалцах хэрэг огт байхгүй. Гол нь эдийн засаг сэргэх хэрэгтэй байна. Байгалийн баялгийн төслүүд хэрэгжиж, Монголын санхүүгийн хүчин чадал өсөн нэмэгдэхээр хараат бус бодлого явуулах боломжтой болно.     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
6
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.