Хайх зүйлээ бичнэ үү

мин

Кисэносатогийн анхны түрүү буюу ёкозүна цолны сураг

Энэ башёд 14-15 даваатай түрүүлвэл аварга цол олгож магадгүй байгаа талаар хэвлэлээр гарч байсан.


Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотноо явагдаж, 14 өдрийн барилдааны дараа озэки Кисэносато 13 даваагаар түрүүлэх болзлоо хангалаа. Түүнээс нэг унаа илүү байсан их аварга Хакүхо Таканоивад унасан бол Кисэносато Ичиножёог давсан.

Эхэлж барилдаад хувцас солих өрөөнд байсан Кисэносато Хакүхог ялагдахыг хараад тэсэхгүй нулимс унагаасан. Одоо мэргэжлийн сүмод байгаа дөрвөн арслан дунд хамгийн хүчтэй нь ч түрүүлж үзээгүй цорын ганц озэки байсан Кисэносато ийнхүү 2017 оноо анхныхаа түрүүгээр эхлүүллээ. Одоо түүнд ёкозүна цол гэсэн бас нэгэн зорилго үлдэж байна. Маргааш их аварга Хакүхог давбал энэ зорилго нь улам ойртоно гэсэн үг. Түрүүлэх нь шийдэгдсэний дараа тэр сэтгүүлчдэд “Маш их баяртай байна. Дэмжиж байсан бүх хүмүүст талархал дэвшүүлмээр байна. Тэмцээн дуустал хичээж барилдах болно” гэж хэлсэн.


2004 онд дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш 73 башё барилдаж байж, Эзэн хааны цом хүртсэн нь сүмогийн түүхэнд 2-т бичигдэх “удаан” амжилт болжээ. Мөн озэки цолтой 31 башёд зодоглож, анхны түрүүгээ авсан нь хамгийн “удаан” рекорд болсон. Гэхдээ тэр 17 насандаа жюүрёо, 18 настайдаа дээд зиндаанд дэвшин, олон жил Японы итгэл найдвар гэгдэж байсан билээ. Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос ирэх Даваа гарагт хуралдан, ёкозүна цолны болзлын талаар хэлэлцэнэ. Энэ башёд 14-15 даваатай түрүүлвэл аварга цол олгож магадгүй байгаа талаар хэвлэлээр гарч байсан. Гэхдээ хоёр ёкозүна гэмтэлтэй байсан тул ялалтын үнэ цэнэ унах нь ойлгомжтой. Ямар ч гэсэн Кисэносатод маргааш Хакүхог ялах даалгавар үлдээд байна. Томозүна ояката “Хоёр аваргатай барилдаагүй болохоор хэлэхэд хэцүү байна” гэсэн бол Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Мория Хидэшигэ “Энэ башёгоос эхлээд сүмогийн ертөнц өөрчлөгдөж байгаа нь анзаарагдлаа. Давааны тоог харах хүн байгаа болохоор маргааш ч гэсэн ялах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Мория яагаад Кисэд шууд ёкозүна цол өгөх гээд байгаад учир бий. Тэрбээр ирэх сард хорооны тэргүүний ажлаа хүлээлгэн өгөх болсон. Тиймээс өмнө нь япон аварга төрүүлээд сэтгэл хангалуун ажлаа өгөх гэж хичээж байна гэж зарим хэвлэлд дурдсан. Мория “Мэдээж би Кисэносатог түрүүлээсэй, ёкозүна болосой гэж хүсэж байна. Энэ башё миний ажиллах сүүлчийн башё. Гэхдээ ирэх тэмцээний банцүкэ гарах хоёрдугаар сарын 27-нд ажлаа өгнө. Түүнээс өмнө Мэйжи сүмд аваргын дохёнд гарах ёслол болох тул тэр үед Кисэносатод аварга цол олговол сайхан” гэж ярьж байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
5
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.