Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хятад Монголын уул уурхайн шинэ тохиролцоо: Эдийн засагт ашиг тусаа өгөх үү эсвэл байгаль орчинд заналхийлж байна уу

"Wall street journal”-д гарсан “Хятад Монголын уул уурхайн шинэ тохиролцоо: Эдийн засагт ашиг тусаа өгөх үү эсвэл байгаль орчинд заналхийлж байна уу” нийтлэлийг орчуулан хүргэж байна.


“Эрдэнэс таван толгой” төрийн өмчит компани коксжих нүүрсээ тонн тутмыг нь 71.5 ам.доллараар борлуулахаар болсон тухай мэдээллийг олон нийтэд хүргээд удаагүй байна. Харьцуулахад, өнгөрсөн оны намар 27 ам.доллараар нүүрсээ борлуулж байсан юм. Нүүрсний үнэ гурав дахин чангарсан энэ үйл явдалтай холбоотой Монголын эдийн засгийн боломж ба болгоомжлолын талаар “Wall street journal”-д нийтлэл гарчээ. “Хятад Монголын уул уурхайн шинэ тохиролцоо: Эдийн засагт ашиг тусаа өгөх үү эсвэл байгаль орчинд заналхийлж байна уу” нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Шинэ гэрээ нь хоёр талд харилцан ашигтай байж магадгүй. Хятад хилийн чанадад, өөрийн хилтэй ойр нүүрсний үйлдвэрлэл эрчимжүүлнэ. Харин Монгол олон тэрбум ам.долларын өрөө төлөх боломж бий болно. 

Монголчууд Хятадад нүүрс зарах шинэ гэрээ хийжээ. Энэ нь найдваргүй эдийн засагт нь сэргэлт авчирч, “Wall Street”-ийн зээлдүүлэгчдэд олон тэрбум ам.долларын өрийн эргэн төлөлтөө хийхэд нь тус болно. 

Өнгөрсөн оны эцсээр Монголын төрийн өмчит уул уурхайн компани өмнөх гэрээтэй харьцуулахад хоёр дахин өндөр үнээр БНХАУ руу нүүрсээ экспортлох тохиролцоо хийсэн байна. Монголчууд өмнө нь итгэмээргүй тохиролцооны үндсэн дээр  дөрвөн жилийн мөчлөгтэйгээр нүүрсээ маш хямд үнээр БНХАУ руу гаргаж байсан юм. Заримдаа энэхүү гэрээний үнэ дэлхийн зах зээлд нүүрс борлуулж буй үнийн ердөө 11 хувьтай тэнцэж байсан гэнэ. Тэгэхээр нүүрсний эл экспорт Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхгүй байсан аж.  

Монголчууд шийтгэлийн аятай энэ нөхцөлийг Хятадаас авсан зээлийн эргэн төлөлтөө хийхийн тулд хүлээн зөвшөөрч байсан гэнэ. 

Харин шинэ гэрээний дагуу монголчууд өөр ч өрөө төлөх боломж бүрдлээ. Үүнд “Black Rock Inc”,  “Fidelity Investments”, “UBS Global Asset Management” болон бусад олон улсын хөрөнгө оруулагчдын худалдаж авсан хоёр оронтой тоогоор өгөөж нь илэрхийлэгддэг бондыг нэрлэж болно. 

Гэхдээ Монголын экспортын дээрх тохиролцоо нь тодорхой хэмжээний сөрөг талтай. Монголчууд БНХАУ-аас нүүрс тээвэрлэж авчраад, цэвэрлэх учиртай болж байна. Нүүрсний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, шилжүүлэн ачсанаар Монголын байгаль орчны бохирдлыг бүүр ч гааруулж магадгүй гэж шинжээч хэлж байна. 

Монголын цаг уур жил ирэх тусам хуурайшиж байгаа. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл асар их хэмжээний ус зарцуулдгаас болж буй юм. Хуурайшилт ихтэй байгаа учраас тус улсын ихэнх хүн нь нийслэл хотдоо төвлөрөн амьдарч байна. Нийслэлдээ дулаан өвөлжихийн тулд гэр хорооллын иргэд нь нүүрс түлдэг. 

Монголын өмнөд хилээс 40 милийн зайнаас эхэлж том тракаар Хятадын хил хүртэл нүүрс тээвэрлэдэг. Үүнийг дэлхийн хамгийн урт түгжрэлтэй зам гэж зарим шинжээч хэлсэн нь бий.  

“Хучлагагүй зам дээр тракууд явж, агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг нь орон нутгийн хүн амыг хохироодог” гэж Г.Дамдинням хэлсэн.  Тэрбээр байгалийн баялгийн удирдлагын чиглэлээр бие даасан судалгаа хийдэг юм. 

Нүүрсний үнэ өссөнөөс хойш хятадууд нүүрсний үйлдвэрлэлээ багасгаж байгаа энэ нөхцөлд л монголчууд буулт хийх байх. Ган болон төмрийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрсний зах зээлийн үнэ 2016 онд 200 хувиар чангарч, тонн тутамдаа 225 ам.доллар хүртэл өссөн. Энэ нүүрсийг л Монголд үйлдвэрлэдэг. 

“Монголын Засгийн газар эдийн засгаа даацтай сайжруулахын тулд давчуу хугацаанд ажиллаж байна” гэж “Citigroup”-ийн Азийн эдийн засгийг хариуцсан шинжээч Адренна Луи хэлсэн. “Хамгийн бүрхэг асуудал нь олон хүнийг ажилтай, орлоготой байлгаж тэжээх асуудал болж байна” гэв. 

Монголчууд Тавантолгойн нөөцөө ашиглах өөр нэг яриа хэлэлцээг Азийн компанитай хийж байгаа тухай шинжээч хэлсэн. Говийн цөлд 6 тэрбум тонноос ч давсан нөөцтэй, дэлхийн хамгийн том хөндөгдөөгүй нүүрсний орд бий.

Хубилай хааны үед буюу 13 дугаар зуунд монголчууд Хятадыг захирдаг хүчирхэг гүрэн байлаа. Харин өнөөдөр тус улс гурван сая хүнтэй, эх нутагтаа маш сийрэг тархан амьдардаг гэж НҮБ-ийн мэдээлэлд тэмдэглэсэн нь бий. Монголын хүн амын 21 хувь нь ядууралд өртсөн бол 40 хувь нь нүүдэлчин хэв маягтайгаар амьдардаг гэж тэнд бичжээ. 

Нүүрсний шинэ гэрээ хийхээс өмнө буюу өнгөрсөн улиралд Монголын Хятад руу гаргасан экспортын хэмжээ огцом өссөн. Үүний дараа Хятадын уурхайнууд үйлдвэрлэлээ бууруулж байсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард гэхэд л 3.36 сая тонн нүүрс хөрш орондоо экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 186 хувиар өссөн дүн болохыг Хятадын статистикийн газраас танилцуулжээ. 

Хятад руу нүүрс гаргаж байгаа экспортын өсөлт нь Монголын эдийн засгийн өсөлтийг эргээд хоёр оронтой тоонд оруулж мэднэ гэж зарим шинжээч хэлж буй. Монголын хамгийн том брокерийн компани болох “BDSec”-ээс нүүрсний үйлдвэрлэл эрчимжиж, Тавантолгойн төслийг хөдөлгөсөн тохиолдолд Монголын эдийн засаг энэ жил 25 хувиар тэлнэ гэж таамаглаж буйгаа танилцуулсан. 

Монголчууд орлогоо нэмэгдүүлж байж зээлийн эргэн төлөлтөө хийнэ. Засгийн газар нь энэ онд 800 сая ам.долларын төлбөр хийх учиртай гэж Moody’s агентлаг мэдээлсэн. Энэ нь тус улсын ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэж байна. 

БНХАУ-тай 2012 онд байгуулсан дэд бүтцийн төсөл болон “Рио Тинто”-гийн эзэмшиж буй зэс, нүүрсний томоохон ордын гэрээнд зориулж тус улс банкнаас их хэмжээний зээл авсан. 

Гэхдээ дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурах үеэр Монголын Засгийн газар уул уурхайн төслөө зогсоогоод амжсан. Мөн зээлийн эргэн төлөлт хийх хэрэгтэй байгаа.  Одоо тус улс ОУВС болон БНХАУ-аас шинэ зээл авахаар хэлэлцэж байна. 

“Standart&Poor”-ийн мэдээллээс үзвэл, тус улсын эдийн засаг 2012-2014 онд хоёр оронтой тоогоор өссөн. Харьцуулахад, өнгөрсөн жил 1.3 хувиар өссөн байгаа юм. Хөрөнгө оруулагчид зээлийн эрсдэлийг үнэлж, өндөр өгөөж хүртэх эрэлттэй байна. Өнгөрсөн онд гаргасан тус улсын бондын өгөөж 11 хувьтай тэнцэж байсан. Тэгвэл 2012 онд гаргасан ижил төрлийн бондын өгөөж нь 4 хувьтай байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.07.03
Дэлхийн шилдэг нийтлэл: Япончуудын түрээсийн гэр бүлийн зах зээл
2
2018.05.09
Америк залуус 500,000 долларын төлөө Монголд амьд үлдэхээр тэмцэлдэх "Alone" шоу цацагдана
3
2017.10.31
Дэлхийн шилдэг нийтлэл | 65 нас
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
12
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.