Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн "GYM"-д ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ дурласан хүмүүсийн л ойлгох 23 зүйл


-Бэлтгэлдээ явах нь өдрийн хамгийн чухал үе-

1. Ихэнх хүний хувьд дасгалын заал руу очих нь сэтгэлийн тэнхээ ихээхэн шаарддаг ажил. Яагаад гэвэл тийш очихыг дотроо нэг их хүсдэггүй.



2. Харин та тэдний нэг биш. Яагаад гэвэл бэлтгэлээ хийх нь өдрийн хамгийн гоё хэсэг.



3. Гэхдээ энэ тухайгаа хүмүүст хэлэхэд тан руу ингэж хардаг.

4. Бас тэгж их бэлтгэл хийх эрч хүч, урам зоригийг хаанаас авдаг тухайг тань байнга асууна.



5. “Бэлтгэлээ таслахгүй байж сурвал энэ тийм ч хэцүү биш” хэмээн хариулахад тань хүмүүс үнэн эсэхт нь эргэлзэж эхэлдэг.

6. Нөр их бэлтгэлийн үр дүнгээ харах нь хэчнээн ихээр донтуулдгийг та мэднэ.



7. Нойр амттай хэдий ч эрт босож, бэлтгэлдээ явах нь тэрнээс хэд дахин илүү.'



8. Харин та шөнийн хүн бол оройн бэлтгэлийн дараа унтах нь хэчнээн ханамжтайг мэднэ.



9. Дасгалын заал руу ороход ганц ч хүн байхгүй байх шиг тавгүй мэдрэмж үгүй.

10. Заримдаа та үдэшлэг дээр танихгүй хүнтэй ч хамаагүй бэлтгэлийн тухай ярьж, хоёр толгойт булчингаа барьж үзэхийг санал болгочихсон зогсож байдаг.



11. Бэлтгэлийн сайн хувцас хэчнээн үнэтэйг та мэддэг.



12. Биеийн тамирын төрөл бүрийн хувцсаар дүүрэн шүүгээг мөрөөддөг ч хоёр, гуравхан ээлжийн хувцас л арайхийж авч хүчирдэг.



13. Өөрөөр хэлбэл, хувцаснуудаа угаах хэрэг маш их гарна. Заримдаа хөлстэй майкаа хэдэн өдөр дамнаж өмсөх болдог.



14. Уураг бол хамгийн сайн найз.



15. Нүүрс ус дайсан биш, харин хамгийн амттай цэнэглэгч.



16. Бэлтгэл хийх дуртай хүнтэй танилцвал маш их баярладаг. Жимийн сайн найз, хамтрагчаа олох шиг чухал зүйл юу байх билээ!



17. Шинэхэн нээгдсэн эрүүл хоолны газар луу бэлтгэлээ таслан байж очиж үзэх үе ч бий.



18. Инстаграм тань эрүүл, зөв хоолны арааны шүлс асгаруулам зургуудаар дүүрэн.



19. Эрүүл хоолны шинэ жор хайж, туршиж үзэх дуртай.



20. Яагаад гэвэл та байнга өлсөж явдаг. Гэхдээ өөрийгөө зөв хоолоор цатгахыг хичээдэг.



21. Ням гараг бүхэлдээ шинэ долоо хоногийн хоолоо бэлдэхэд зарцуулагддаг.



22. Дасгалын шинэ хуваарь төлөвлөх, дараагийн зорилгоо тодорхойлох нь хэчнээн сэтгэл хөдөлгөм гээч!



23. Амрах өдрүүд бэлтгэлийн өдрүүд шиг чухал гэдгийг мэдэх ч дасгалаа хийхгүй байх нь гунигтай санагддаг.

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
4 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
19
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.