Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын анхны нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм байна.


Дархан-Уул аймгийн нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын нээлт боллоо.  

Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.

Тус нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм байна.

Энэ нь 20.000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэсэн үг. Улмаар жилд 14.746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо.
Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны хасах 30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
22 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
44
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.