“Боловсрол” суваг телевиз “Mongolia’s Next Top Model” шоу энэ сарын 14-нд эхний дугаараа цацаж, олны анхаарлын төв дэх сэдэв нэгээр нэмэгдсэн.
Долоо хоногийн пүрэв, ням гараг бүр цэнхэр дэлгэцээр бидэнтэй уулзаж буй охид болон нэвтрүүлгийн шүүгчид нэгэнт Монголчуудын танихгүй танил болжээ.
Нэвтрүүлгийн шинэ дугаар гарах бүрт ямар зураг авалт хийх бол, зочин шүүгчээр хэн оролцож байна, шүүгч Нора юу өмссөн байгаа бол гээд л хүлээлтээр дүүрэн хүлээн авдаг болсон байна.
Шүүгч Нора бол энэ нэвтрүүлгийн нэг чимэг яах аргагүй мөн. Тэгвэл бид тун удахгүй Норатай “Britain’s Next Top Model” нэвтрүүлгээр дахин уулзах завшаан тохиох нь.
Учир нь Нора Дагва ирэх гуравдугаар сард эхлэх “Britain’s Next Top Model” нэвтрүүлгийн нэг дугаарт зочин шүүгчээр ажиллах урилга хүлээн авчээ.
“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн эхний шалгаруулалтад оролцохоор “Britain’s Next Top Model” нэвтрүүлгийн 12 улиралд ерөнхий продюссероор ажилласан Марти Рэдмэн Монголд ирснийг та санаж байгаа байх.
Тэрбээр “Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн зөвлөх продюссероор ажиллаж байгаа. Марти Рэдмэн Монголд ирээд Норад энэхүү саналыг тавьсан бололтой. Ингээд дэлхийн томоохон загварын шоунд Монголоос анх удаа шүүгчээр оролцох гэж байгаа Нора Дагвад баяр хүргэе!
Бодох л асуудал шүү, залуус минь.
Жазз долоо хоногийг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулна.
“Хувирал” туужийг жүжигчин Я.Билгүүнсар “Black box” театрт уншина.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.