Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зам, тээврийн салбарын томоохон төслүүд урагшилна



Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэв. 

Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо зохион байгуулагдсан “Торгоны замын ач холбогдол” хөрөнгө оруулалтын форумаар Монгол Улсад хэрэгжих авто зам болон төмөр замын томоохон төсөл, хөтөлбөрүүд урагшлах нь тодорхой болсон талаар Ганбат сайд мэдээллээ. Тиймээс бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө талуудын уулзалтыг шат дараатайгаар зохион байгуулж, ажил хэрэг болгохыг холбогдох газруудад үүрэг болголоо. 

Мөн агаарын зорчигч тээврийн үндэсний авиа компаниудад агаарын хөлгийн нисэх багийн мэргэжил, туршлага, шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавихаар болсон байна.
Уурхай, тээвэр, хилийн боомтын асуудлыг цогцоор нь хэрэгжүүлэх, хоногийн нэгдсэн графикаар зохион байгуулахаас гадна Ганцмодны боомтыг 24 цагаар ажиллуулах асуудлыг БНХАУ-ын талд тавьжээ.

Тус хурлаар утаатай тэмцэх ажлын хүрээнд УБТЗ-ын галт тэргэнд утаагүй түлш ашиглах, автобусанд утааны шүүлтүүр байрлуулах, хуучин автомашины байгаль орчинд хортой эд ангиудыг хэрхэн шийдвэрлэдэг талаарх судалгаа гаргахыг салбарын сайд үүрэг болголоо. Зам, тээврийн салбарт ажиллаж буй 20 гаруй мянган ажилтан, албан хаагчийн шинэ санал, санаачлага, бүтээлч сэтгэхүйг дэмжих үүднээс ажилтан бүрт нэг нэг бүтээлч ажил хэрэгжүүлэх үүрэг өгөх талаар салбарын сайд шуурхайн зөвлөлд даалгалаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
4
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.