Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хятадад газрын тос нийлүүлэлтээр тэргүүлдэг Саудын Арабын “титмийг” ОХУ булаалаа

ОХУ-ын БНХАУ-д нийлүүлдэг газрын тосны экспорт өнгөрсөн онд 24 хувиар чангарчээ. Үнэндээ БНХАУ-ын газрын тосны эрэлт нэмэгдэж байгаа нь стратегийн нөөц үүсгэж байгаатай холбоотой ажээ.


ОХУ нь Саудын Арабын газрын тосны "титмийг булааж", дэлхийн хамгийн том газрын тосны зах зээлийн төлөөх ширүүн тулаан өрнөж эхэллээ. БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд ОХУ тус улсад 52.5 сая метр тонн газрын тос нийлүүлсэн нь өмнөх 2015 онтой харьцуулахад 24 хувиар өссөн байгаа юм. Товчоор, өдөрт 1.05 сая баррель газрын тос ОХУ-аас БНХАУ-д нийлүүлсэн гэсэн үг. Тэгвэл Саудын Арабын экспорт 51 сая метр тонн байгаа нь өмнөх 2015 онтой харьцуулахад бараг өөрчлөгдөөгүй дүн аж.

ОХУ нь Азийн хүчирхэг үндэстний зах зээлийг Саудын Арабтай булаацалдаад удаж байгаа тухай бөмбөрцгийн томоохон хэвлэлүүдэд дурдсан байна. Газрын тосны тамтагтаа тулсан үнийг ирэх жилүүдэд Хятадын эрэлт өөд нь татах төлөвтэй байгаа юм. Хятадууд өнгөрсөн онд газрын тосыг 2010 оноос хойш хамгийн их хэмжээтэй худалдан авсан гэнэ. 

“Саудын Араб үргэлж л Хятадын топ нийлүүлэгч байсан шүү дээ” гэж Шанхайд төвтэй “ICIS-China” судалгааны компанийн шинжээч Ами Сан хэлсэн. “Оросын газрын тосны импорт өсөж байгаагийн цаана БНХАУ стратегийн нөөц үүсгэж байгаа нь голлон нөлөөлж байна. Түүнчлэн жижиг хэмжээний нефть боловсруулах үйлдвэрүүд их хэмжээний газрын тос худалдан авч буй” гэж тэрбээр нэмж хэлсэн юм. 

БНХАУ-ын нефтийн үйлдвэрүүдийн импорт энэ онд ч өсөх хүлээлттэй байна. Түүнчлэн БНХАУ болон ОХУ-ыг холбосон хоолой энэ жилийн эцэст ашиглалтад орох учраас энэ онд ч Орос хамгийн том нийлүүлэгч болно гэж шинжээчид тайлбарлаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
43
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.