Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дэлхийн өнцөг булан бүр дэх монголчууд “БООЖ ҮХЛЭЭ” жагсаалд нэгдэнэ

Гадаад амьдарч буй монголчууд монгол дээлээ өмсөж, цуглан Улаанбаатарын утааны асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулахаар зорьж байна.


Агаарын бохирдлын түвшин 2017 оны нэгдүгээр сарын 24-ний 10:00 цагийн байдлаар Бөхийн өргөө орчимд 253, 100 айл орчимд 490, Баянхошуу орчимд 1979 байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон агаарын бохирдлын нэн аюултай төвшин 500 ба түүнээс дээш байдаг. Тэгвэл Улаанбаатарын хүн амын хэдэн хувь нь гамшигийн төвшинд хүрсэн агаараар амьсгалж байгааг төсөөлөхөд ч бэрх байна.

Агаарын бохирдолтой ард иргэд чадах чинээгээрээ тэмцэж, амны хаалт хэрэглэж, гэртээ агаар шүүгч тавих зэрэг арга хэдийнэ хэрэглээд эхэлсэн. Үр хойчдоо санаа зовиносон эцэг, эхчүүдийн санаачилсан Утааны эсрэг жагсаал өнгөрсөн 12 дугаар сарын 26-нд Сүхбаатарын талбай дээр болсныг та санаж байгаа байх.

Тэр үеэс хойш сар орчим хугацаа өнгөрөөд байгаа ч нөхцөл байдал огтхон ч өөрчлөгдөөгүй л байна. Жагсаал зохион байгуулагчид ингээд намжихыг хүссэнгүй энэ сарын 28-нд “Боож үхлээ” нэртэй жагсаалыг ахин зохион байгуулах гэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү жагсаалд гадаад амьдарч буй монголчууд ч нэгдэхээ илэрхийлжээ. Монгол дээлээ өмсөөд амьдарч буй хотууддаа цуглан, Монголд амьдарч байгаа гэр бүл, найз нөхдийнхөө төлөө ийнхүү жагсахаар шийдсэн байна. Улаанбаатарын агаарын бохирдлын асуудлыг дэлхийн нийтийн анхааралд оруулах зорилготой энэхүү жагсаалыг зохиож байгаа юм байна.

АНУ-ын Нью-Йорк хот орчим амьдарч буй монголчууд Колумбын тойргоос Таймс Скуэр хүртэл алхахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ Улаанбаатарын агаарын бохирдлын тухай постер, зурагт хуудас барьж олон нийтэд мэдээлэл хүргэх юм. Мөн гол мессежээ хүргэх богино хэмжээний дүрс бичлэг хийх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
2
2018.12.17
НҮБ: Утааны асуудалд ХЯЛБАР бөгөөд ХУРДАН шийдэл байхгүй
3
2018.10.25
Бээжин хотынхон агаарын чанараа сайжруулж байгаа туршлагаасаа хуваалцаж байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
44
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.