Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийг төрд авах санал гарчээ


 

“Монгол зэс” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдан авсан асуудлыг шалгах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Ардчилсан намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхэнд халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна хэмээн ажлын хэсэг үзжээ. Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заажээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн хэмээн үзсэн гэж Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд шалгалтын дүнг танилцуулахдаа мэдэгдэв. Түүнчлэн дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа Засгийн газраас эхлээд ОХУ-тай зөвшилцөх ёстой байжээ. Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн байна.

Ш.Раднаасэд “Дээрх үйлдвэрүүдийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгасан. “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авахдаа уг хөрөнгийг нэр бүхий дөрвөн компаниас зээл авч босгосон байна. Тухайлбал, “Ривер стоун” компаниас 70 сая, “Юнайтед энержи систем” компаниас 70 сая, Худалдаа хөгжлийн банкнаас 70 сая ам.доллар тус бүр зээлсэн байна. Мөн өөрөө 112 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргасан. “Монгол зэс”-ийн зээл авсан компаниуд мөн Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан байна. Зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Өмнөговь аймагт ирээдүйд баригдах цахилгаан станц, бүр огт байхгүй компани, барилга зэргийг барьцаалсан. Худалдаа хөгжлийн банк 745 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө, 50 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм. Хуулийн дагуу бол банкны нэг зээлдэгчид олгох зээл өөрийн үндсэн хөрөнгийн 20 хувиас хэтрэх ёсгүй. Дээр дурдсан зээлүүдийг нийлүүлэн тооцвол “Монгол зэс”-д 900.2 тэрбум төгрөг олгосон байна. Тиймээс ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компаний 49 хувийг төрийн өмчид эгүүлэн авч, 100 хувь улсын компани болгох санал гаргаж байна” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ энэ асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.16
“Гэрэг: Боловсрол” сэтгүүлээс санал болгох 6 нийтлэл
2
2018.11.08
Монгол бахархлын өдөр тохиож байна
3
2018.09.04
The Saway: Бид хүрч чадах эцсийн цэг хүртлээ хамтдаа явна
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
15
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.