Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

MILD COSMETICS: Хэрхэн арьсаа зөв арчлах вэ?

Гоо сайхны зөвлөх Б.Оюунбилэг арьсны төрөл болон түүнд тохирсон цэвэрлэгээ болон арчилгааны талаар зөвлөж байна.


Гоо сайхны зөвлөх Б.Оюунбилэг арьсны төрөл болон түүнд тохирсон цэвэрлэгээ болон арчилгааны талаар зөвлөж байна. Юуны өмнө арьс гэж юу вэ, ямар төрлийн арьснууд байдаг тухай тайлбарлая.

Арьс гэж юу вэ?

Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд нийт биеийн жингийн 12-14%-ийг эзэлдэг 1.5- 2м2 талбайтай, 0.05-5 мм хүртэл зузаантай бөгөөд 3 үе давхрагаас бүрддэг.

АРЬСНЫ БҮТЭЦ

Арьс нь:

Эпидермис – epidermis – нөхөн сэргээгддэг өнгөн давхрага буюу эвэрлэг давхрага

Дермис – dermis – гүн давхрага буюу урвал явагдаж байдаг жинхэнэ арьс, өөхөн эсэнцэр

Subcutaneous tissue – өөхөн давхрага гэсэн гурван давхрагаас бүрдэнэ

АРЬСНЫ ТӨРӨЛ

Ердийн арьс:

Харахад өнгөлөг, нүх сүвгүй, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс

Хуурай арьс:

Нүх сүв нь үл мэдэгдэм, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, толигордуу арьс

Тослог арьс:

Нүх сүв нь тэлсэн, тосон гялгар үүссэн, заримдаа хар батга гэх мэт үрэвсэл гарсан, зузаан

Холимог арьс:

Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Эмзэг мэдрэмтгий арьс:

Гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгдөг, хорсдог, харшимтгай, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн.

Мөн хүний арьсны нэг том онцлог бол нүдний эргэн тойронд тосний булчирхай байдаггүй бөгөөөд үүнээс болж нүдний үрчлээ, уутанцар амархан үүсч эхэлдэг . Тиймээс нүдний арчилгаа тусгайчлан хийгддэг юм. Нүдний арьсыг нүдэнд зориулсан тусгай тосоор өглөө орой бүр тослож тэжээлээр баялаг байлгаснаар та нүдний үрялээнээс урьдчилан сэргийлж болно.

ЗАЛУУ САЙХАН АРЬСНЫ НУУЦ ЗӨВ ЦЭВЭРЛЭГЭЭНЭЭС ЭХЭЛНЭ

Цэвэрлэгээ дутуу хийснээр хичнээн сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглээд ч үр дүнд хүрдэггүй.

АРЬС ЦЭВЭРЛЭХ ҮЕ ШАТ

1. Нүдний будгаа арилгах

Нүдний будаг, усны хамгаалалттай сормуусны будгийг зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэнэ.

2. Нүүрний будгаа арилгах

Нүүрний будганд химийн бодис ихээр агуулагддаг тул зориулалтын будаг арилгагчаар арилгана.(сүү, гель, тос, ус, массажны тос гэх мэт)

3. Нүүрээ хөөсөөр угааж цэвэрлэх

Будгаа арилгасны дараа арьсны нүхжилтийн бохирдол, гуужсан арьсыг цэвэрлэх шаардлагатай. Арьсыг цочроохгүй зөөлөн хөөсөөр өглөө оройд нүүрээ угааснаар арьс тань цэвэрхэн тунгалаг болно.

АРЬС АРЧЛАХ ҮЕ ШАТ

1.Чийгшүүлэх арьс арчилгаа

Угаасны дараа арьс ямар ч хамгаалалтгүй болдог тул чийгшлээ амархан алддаг. Иймээс 3 секундын дотор чийгшүүлэгч лосьоноо арьсандаа түрхээрэй. Үүнийг өглөө оройд түрхэх бөгөөд орой унтахын өмнө эссенц эсвэл маскаар нэмэлт чийгшүүлэгч арчилгааг хийж болно.

2.Сүүн шингэнээр арьсаа массажлах

Чийгшүүлэгч лосьон нь арьсанд чийгшил өгдөг бол сүүн шингэн нь тэжээл өгөх үйлчилгээтэй байдаг. Өдөр бүр сүүн шингэнээ түрхэхдээ массаж хийвэл үрчлээ, арьс сулрах зэргээс айх хэрэггүй болно.

3.Тэжээлийн тос

Шөнийн тос нь арьсанд өгсөн тэжээлийг гадагш ууршуулалгүй арьсанд бүгдийг шингээх үйлчилгээтэй байдаг. Харин тэжээлийн тос нь тэжээл өгч арьс амраах үйлчилгээтэй юм.

4.Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах тосны талаар бид маш бага мэдлэгтэй байдаг. Нарны хэт ягаан туяа нь арьсыг түлж харлуулахаас гадна арьсны өнгийг үхүүлдэг. Манай орны байгалийн эрс тэс уур амьсгалаас үүдэлтэйгээр нар илүү хурц тусдаг учир бид байнга нарнаас хамгаалах тосыг хэрэглэж занших хэрэгтэй.


Мэдээллийн хамтрагч Mild Cosmetics-ийн хаяг:

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
10 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
12 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.