Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Оюу толгой” өнгөрсөн онд 760 сая, 2010 оноос хойш нийт 6.1 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд “шингээжээ”

Өнгөрсөн онд тус компани 210 сая ам.долларын татвар төлж, 279 сая ам.долларыг дотоодын ханган нийлүүлэлтэд зарцуулжээ.


“Оюу толгой” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан болон гүйцэтгэлийн шинэчилсэн тойм мэдээгээ өнөөдөр танилцууллаа. Тус компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд өнгөрсөн оны зорилтот түвшнээс сайн байж, “Рио Тинто” групп болон уул уурхайн салбарын хэмжээнд аюулгүй ажиллагаагаараа тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. 

“Оюу толгой” компанийн ерөнхий захирал Армандо Торрес “Өнгөрсөн онд манай хамт олон үйл ажиллагааны болон зах зээлийн сорилт дунд маш сайн гүйцэтгэлтэй ажиллалаа. Манай хамт олон гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлтийг 0.22 болгон бууруулж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээрээ “Рио Тинто” группын хэмжээнд төдийгүй уул уурхайн салбарт тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. “Оюу толгой” компани ил уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлээрээ шинэ дээд амжилт тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Ингэснээр өөрийн хүч бололцоог улам бэхжүүлж, үйлдвэрлэлийн шинэ оныг угтаж байна” гэж цохон тэмдэглэжээ. 

Өнгөрсөн онд “Оюу толгой” компани олборлосон болон боловсруулсан хүдрийн хэмжээгээрээ шинэ дээд амжилт тогтоож, алт болон зэсийн үйлдвэрлэлийн жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Дөрөвдүгээр улиралд баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэл сайн байж, бүтээгдэхүүний гарц анх үйлдвэрлэл эхэлснээс хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ.

Тэгвэл 2010 оноос хойш өнгөрсөн оны эцэс хүртэл “Оюу толгой” компанийн дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс өнгөрсөн онд дангаар 760 сая ам.доллар зарцуулсан байна. 

Ус дахин ашиглалтын жилийн дундаж түвшин 86.2 хувь байгаа бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.423 шоо метр буюу дэлхий даяарх бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын хэрэглээний 1/3-г ашиглаж байгаа зэрэг байгаль орчны дэлхийн хэмжээний гүйцэтгэлээ үргэжлүүлэн хадгалсаар байгаа гэнэ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Оюу толгой”-н нийт ажиллах хүчний 93.5 хувь, үүний дотор ил уурхай, баяжуулах үйлдвэрийн ажиллах хүчний 96 хувийг монгол ажилчид бүрдүүлж буйгаа аж. Үүнээс Өмнөговийн иргэд нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлж байна. 

“Оюу толгой” компани өнгөрсөн онд Өмнөговь аймагт оруулж буй хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, 69 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдан авч, тогтвортой хөгжил болон орон нутгийн дэд бүтцийн салбарт 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн гэнэ. Дэд бүтцийн томоохон төслүүд дотроос Баян-Овоо суманд 10 ортой, хоёр давхар, эмч сувилагч нийлсэн 18 ажилтны орон тоотой хүн эмнэлгийн байрыг ашиглалтанд хүлээлгэн өгчээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.11.02
Жан Себастъян Жак: Цахим эрин манай салбарт томоохон эргэлт авчирна
2
2018.10.22
Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд: КАТАР, ВЕНЕСУЭЛЬ (1)
3
2018.06.11
TerraCom Өмнөговь аймгаас нүүрсний шинэ орд илрүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
8
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.