Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ван Бастен: Хавсаа, нэмэлт цагийг өөрчилнө

Торгуулсан тоглогч 10 минут талбайгаас гараад эргэн тоглоно.


Голландын шигшээ, Италийн “Милан” багийн домог Ван Бастен одоо ФИФА-гийн техникийн захирлаар ажиллаж байна. Цагтаа супер довтлогч байсан Ван Бастен хөлбөмбөгийн дүрмийг өөрчлөх төсөл боловсруулаад байгаа гэнэ. Түүний шинэчлэлийг, тайлбарын хамт танилцуулья.
Тамирчдын оролцох тоглолтын тоог хязгаарлана.
“Хөлбөмбөгчдийн ачааллыг багасгахгүй бол тэд сэргэлт авч амжихгүй байна. Зарим тоглогч жилд 75 тоглолтод оролцож байна. Энэ тоог 60-65 болгох шаардлагатай”
Цаг сунгахыг зогсооно.
“30 минут сунган тоглоход хөлбөмбөгчид маш их ядардаг. Цомын тэмцээнд үндсэн цаг тэнцээгээр өндөрлөхөд шууд 11 метрийн цохилт хийлгэх хэрэгтэй”
Пенальти-буллит.
“11 метрээс цохих нь сонирхолгүй. Тиймээс хаалганаас 25 метрийн зайнаас бөмбөг аваад хаалга руу ойртон цохьдог хоккейн буллит шиг пенальти нэвтрүүлнэ. Гэхдээ найман секундын дотор гүйцэтгэх ёстой. Ийм пенальтид азтай нь биш ур чадвартай нь гоол оруулна. Үзэхэд ч сонирхолтой”
Хавсаа хэрэггүй.
“Хавсаа, оффсайд байхгүй бол хөлбөмбөг сонирхолтой болно. Өнөөгийн хөлбөмбөг гандболтой адилхан байна. Нэг баг нь торгуулийн талбайдаа ес, арвуулаа цуглаж хамгаалаад, нөгөө тал нь тойрч гүйлдээд л. Бүгдээрээ хамгаалаад байхаар гоол хийхэд тун хэцүү. Харин хавсааг цуцлах юм бол гоол их орно”
25 минутаар 4 үе.
“Бид хөлбөмбөгийг шинэчлэн, сайжруулахыг хичээж байна. Үнэнч шударга, эрч хүчтэй, жинхэнэ сайхан тоглолт үзмээр байна. Тэгэхээр үүний төлөө боломжтой бүх зүйлийг хийх хэрэгтэй. 4 үе тогловол тамирчид амарч, сэргэж чадна, дасгалжуулагч ч тоглогчиддоо зөвлөгөө заавар өгөх гурван завсарлагатай болно”

Улбар карт.
“Улаан картны зөрчлөөс бага, шар хуудаснаас их хэмжээний зөрчил гаргасан хөлбөмбөгчийг улбар картаар торгоё. Торгуулсан тоглогч 10 минут талбайгаас гараад эргэн тоглоно. Аюултай биш ч байнга дүрэм зөрчөөд байгаа тамирчинг ингэж торгож болно. Эсвэл таван удаа зөрчил гаргавал улбар карт гээд тогтоож болно”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
39
36
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.