Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 26-нд болно

Тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тус байнгын хорооны дарга Н.Энхболд гадаадад томилолттой яваа тул хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалав. Хуралдааны эхэнд тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулсан юм. 

Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийн өмнө товлон зарлана” гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн” гэлээ.

Тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн саналыг зургаадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар тусгажээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
10
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.