Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн АЙЛЫН ДУНД ХҮҮХДҮҮД л ойлгох 24 зүйл

Та хэзээ ч дүүтэйгээ барьцаж болохгүй. Энэ бол дүрэм №1.


1. Өөрийгөө айлын бага гэж бодож байтал гэнэт л... Та одоо хүртэл шокноосоо гараагүй байх магадлалтай.

2. Танд “Би хэн юм бэ?” гэж бодох үе нэг биш удаа тохиолдоно.

Би яг бодитоор оршин байна уу? Энэ амьдралын утга учир юу юм бэ?

3. Танд бүрэн дүүрэн анхаарал ирж байсан удаа ховор. Нэг бол айлын том, нэг бол айлын бага хүүхэд л хамаг шуугианыг тардаг.

4. Таны байнга хэлдэг үг. "За за, би өөрөө хийчихье. Ок, би ганцаараа дуусгачихъя"

5. Та хэзээ ч дүүтэйгээ барьцаж болохгүй. Энэ бол дүрэм №1.

6. Харин дүрэм №2 бол: Та хэзээ ч ах эгчтэйгээ маргалдаж болохгүй.

7. Дүүгээ ажилд зарж болохгүй. Ах эгчийн үгнээс зөрж болохгүй гээд асуудал цааш хөврөх болно.

8. Ах эгч нар бултсан ажлаа танд даатгаж, дүү нар хийсэн хэргээ өөрт тань тохдог.

9. Хамгийн, бүр хамгийн бие даасан хүн гэвэл таныг л хэлнэ. Учир нь та бүх юмыг өөрөө сурах шаардлагатай болсон.

10. Шинэ зүйл худалдаж авна гэдэг хамгийн хэцүү. Нэг бол ах эгчийнхээ юмыг ав, эсвэл дүүтэйгээ хувааж хэрэглэ гэдэг.

11. Асуудал гарвал ах эгч, дүү тань дуу нэгтэй тань руу хуруугаа заах болно.

12. Та гэхдээ хамгийн тэнхээтэй нь. Ийм хүнд хэцүү зүйлсийг туулдаг хэрнээ хэнд ч гомдоллож байгаагүй.

13. Бас бусдыг асарч, халамжлахдаа шилдэг нь. Учир нь орхигдох, халамж дутагдах ямар байдгийг хэнээс ч илүү мэднэ.

14. Та маш бүтээлч. Бүр гэр бүлийнхээ хэнийг нь ч дагуулахааргүй бүтээлч нэгэн шүү!

15. Дасан зохицох чадвар хамгийн өндөр. Юу ч болж байсан хүлээж авч, дасан зохицоод сурчихсан. Таныг гайхшруулж, самгардуулна гэдэг тун ч хэцүү дээ.

16. Болгоомжил! Тэд дэлхийг удирдах нэгэн ч байж магадгүй шүү.

17. Бүх хүмүүсийн арга эвийг олоод сурчихсан байдаг. Тийм ч учраас ажилладаг салбартаа амжилт гаргах нь элбэг.

18. Гэрийн ажил хийх боллоо. Ах эгч нар тань хийх завгүй, дүү тань хэтэрхий жоохон. Тэгэхээр хэн бүхнийг хийхийг таахад тийм хэцүү биш.

19. Аливаа зүйлийг хэт туйлшралгүй хүлээн авдаг. Гэр бүлд ямар нэгэн асуудал гарвал айлын дунд хүүхдүүд л зөв арга замыг тодорхойлж чадна.

20. Юмны эцсийг үзэх гэсэн эрмэлзэл, хичээнгүй зан чанар танд бий!

21. Гэр бүлээрээ хийх ямар нэг ажлын 70-90%-д нь орхигддог. Бүр мартагддаг! Хааяа өөрийгөө үл үзэгдэгч болсон мэт санана.

22. “Айлын дунд хүүхдийн синдром” гэх онош зүгээр ч нэг бий болоогүй.  

23. Ганцаардал бол таны анд нөхөр. Та хэрхэн ашиглаж, хэрхэн зөв ганцаардахаа хамгийн сайн мэддэг.

24. Гэхдээ та бол бүх зүйлийн төв. Бүх зүйлийг мэддэг, анзаардаг учир тэр чинээгээрээ эрх мэдэл, мэдлэг, нэр хүндтэй болж чаддаг.

Зарим хэсгүүд үнэхээр зүрх зүсэм гунигтай байсан байх. Гэхдээ хоол болон амттангийн хамгийн амттай, шимтэй зүйлс зөвхөн дунд хэсэгт байдгийг санаарай! Бас дунд байна гэдэг ямагт хамгийн таатай, аюулгүй мэдрэмж төрүүлдэг. Түүгээр ч үл барам 1787 оноос хойш АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийн 52% нь айлын дунд хүүхэд байсан! Теодер Рузвельтыг хамгийн түрүүнд нэрлэж болох юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.