Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол гэрийн бизнес ОХУ-д

Энэ компани 5-9 ханатай гэр үйлдвэрлэж, монгол хээ угалзтай тавилга ч нийлүүлж байна.


Өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод “Барилга, архитектур” ХХV удаагийн тусгай үзэсгэлэн эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь улс орон даяар барилгын шинэ улирлын чиг хандлагыг тодорхойлдог том арга хэмжээний нэг юм. ОХУ, Герман, Литва, Беларусийн 200 гаруй компани оролцдог гэхээр хэр цар хүрээтэй нь харагдаж байгаа юм.
“Барилга, архитектур 2017” үзэсгэлэнд оролцож буй Красноярскийн “Юрты Сибири” буюу “Сибирийн гэр” компанийн бүтээгдэхүүн олны анхаарлыг ихэд татаж, захиалгад даруулаад байгаа гэнэ. Нэрнээс нь хараад та ойлгосон байх. Монгол гэр хийдэг компани. Тус компанийн захирал хэдэн жилийн өмнө Монголд жуулчилж, гэрт хоноглож үзсэн нь түүнд энэ бизнесийг эхлүүлэх санаа төрүүлжээ. Гэр худалдаж аваад хотын гудамжинд засан, хүмүүст үзүүлж байснаа 2013 оноос гэр үйлдвэрлэж эхэлжээ. Одоо “Сибирийн гэр” ОХУ-ын өнцөг булан бүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэнэ. Тус компанийн сурталчилгаанд “Манай гэр жинхэнэ монгол гэр хийдэг. Бүх материал нь мод, даавуу, эсгий гэсэн байгалийн гаралтай зүйл. Монгол гэр чийг нэвтрүүлэхгүй, агааржуулалт сайн, 100 хувь гараар хийсэн, гуравхан цагийн дотор угсарч болно. Өвөг дээдэс шигээ ориг сууцанд амьдарцгаая” гэж бичжээ.  
Энэ компани 5-9 ханатай гэр үйлдвэрлэж, монгол хээ угалзтай тавилга ч нийлүүлж байна. Үнийн хувьд 130000-365000 рубль. Монгол гэрийг геолог, археологчид уул нуруу гэсэн бартаатай газар бааз, уран зураачид ажлын галерей, алс замын тээвэрчдийн буудал, жуулчны бааз, хот суурин газар дорнын төрхтэй кафе, ресторан байгуулахаар, зуслан дээр гал зуух маягаар, өвөл нь агуулах склад болгож, янз бүрээр ашиглаж байгаа гэнэ.
Айлын хүүхдүүд айхтар гэж. Уг нь энэ зах зээл манай компаниудын эзлэх газар байлтай.

“Юрты Сибири” компанийн бүтээсэн гэр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
42
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.