Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Эрчим”-ийн шинэ япон легионер

Монголд өвөл нь 30 хэм хүйтэн, хэл мэдэхгүй зэрэг бэрхшээл бий ч санаа зовох зүйл алга.


Японы “Hokkaido Consadole Sapporo” багт тоглож байсан хагас хамгаалагч, 2012 оны Японы идэрчүүдийн цомын тэмцээний аварга Хамашита Кэн “Эрчим” багтай гэрээ байгууллаа. 22 настай Хамашита ирэх сарын 1-нд Монголд ирэх гэнэ.

“Спортс хочи” сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Идэрчүүдийн цомд түрүүлсэн манай багаас зургаан тоглогч Японы дээд лигийн багт орсон. Хөлбөмбөг тоглоод мөнгө олж байгаад нь атаархдаг. Гэхдээ хаана тоглох нь хамаагүй, сайн тоглож байвал Японы дээд лигийн багт орох боломж надад ч бий” гэж ярьсан байна. Хамашита Аргентин, Испани, Америкийн багуудад бэлтгэл хийж байсан туршлагатай. “Монголд өвөл нь 30 хэм хүйтэн, хэл мэдэхгүй зэрэг бэрхшээл бий ч санаа зовох зүйл алга. Өмнөд Америкт навсарсан хуучин бөмбөгөөр ч бэлтгэл хийж үзсэн. Юунд ч цочирдохоо больсон тул Монголд хурдан дасна” гэж хуучилжээ.
“Эрчим” баг Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээнд оролцох тул тус тэмцээнд тодорч, Японы мэргэжлийн багуудын анхааралд өртөх зорилготой гэнэ. Японоос ирээд Монголоор дамжиж, Японд тоглох хүсэлтэй ийм нэгэн тоглогч “Эрчим”-д ирэх нь.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
3 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
26
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.