Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган" номын нээлтэнд очих 7 шалтгаан

Тагтаа Паблишингаас гаргасан бүхий л номыг та уг эвентээс хямдралтай үнээр худалдан авч болно.


1. Зохиогч Далхаагийн Норовтой биечлэн уулзах боломжтой.

“Тэжээвэр” шиг зэвүүн тууж “Мөнхийн дуудлага” шиг сэтгэл сэмэрмээр уянгын туужийг нэг хүн бичсэн гэхэд итгэмгүй. “Тэжээвэр”-ийн Гөлгөө, Цэнгэл “Хар гэгээ” өгүүллэгийн Дэнсмаа нар шиг эрс шулуун, хүчтэй дүрүүд, “Мөнхийн дуудлага”-ийн Хишгээ, “Хөх тавилан”-гийн хөөрхөн эмээ нар шиг нэн содон, сэтгэлийн их тэнхээ бяртай эмэгтэйчүүдийн дүрийг уншигчдийн сэтгэлд дурайтал сийлэн үлдээсэн энэ цагийн монгол хэлт уран зохиолын нэгэн содон төлөөлөгч, зохиолч Далхаагийн Норовтой биечлэн уулзаж, зохиол бүтээлийнх нь талаар асууж, ярилцана гэдэг “Тэжээвэр” номын нээлтэнд очих хамгийн гол шалтгаан.

2. Тагтаа Паблишингийн сонирхолтой эвентүүдийн нэгд очих боломж.

Тагтаа Паблишингаас зохион байгуулдаг бүхий л арга хэмжээ уншигчдад хэзээд сонирхолтой, өгөөжтэй болдог. Тиймээс ч энэ удаагийн “Тэжээвэр” номын нээлт энэхүү тогтсон жишгийг тойрохгүй гэсэн итгэл, хүлээлт уг эвентийг зорих бас нэгэн шалтгаан юм.

3. Шинэ номыг хямдралтай үнээр авна.

Номын нээлтээр та худалдаанд гараад удаагүй ч уншигчдийн талархлыг ихэд хүлээгээд байгаа шинэхэн ном болох “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” номыг дэлгүүрийн үнээс хямдралтай үнээр худалдан авах боломжтой.

4. Мэдээж зохиолчийн гарын үсгийг авна.

“Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” ном танд таалагдаж, зохиогч Далхаагийн Норовын зохиол бүтээлд та шимтэн дурлах болсон бол та уг нээлтийн үеэр дуртай зохиолчийнхоо гарын үсгийг номон дээрээ зуруулан авах боломжтой. Номын хорхойтнууд, уншигчдийн хувьд зохиогчийн гарын үсэгтэй ном гэдэг тун нандин дурсгал байдаг билээ. 

5. Тагтаа Паблишингаас гаргасан бүх номын хямдралтай худалдаа.

Тагтаа Паблишинг зохион байгуулж буй эвент болгон дээрээ орчуулж, эрхлэн гаргасан бүхий л номнуудаа 20% хямдралтай үнээр худалддаг нь уншигчдад номын шоппинг хийх сайхан боломжийг олгодог. Федерико Феллини “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, нобелийн шагналт зохиолч Орхан Памук “Цас”, үгийн урлагийн суутнуудын нэг Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд”, “Хар захын гудамжны Спиноза” өрнө дорнын шилмэл өгүүллэгүүд зэрэг Тагтаа Паблишингаас гаргасан бүхий л номыг та уг эвентээс хямдралтай үнээр худалдан авч болно. 

6. Хэрэв та анзаарсан бол #ТэжээвэрChallenge урьд хожид байгаагүй хамгийн өргөн тархсан номын challenge болсон юм.

7. Амралтын өдөр, таатай орчин, сонирхолтой хүмүүс, таксгүй үйл ажиллагаа.

Та зөв хүмүүстэй уулзаж, цагийг байж болох хамгийн үр дүнтэй байдлаар өнгөрүүлэхийг хүсвэл мэдээж зөв газраа очих ёстой. Энэ өдөрлөгөөр номыг ташаан уншдаг хүмүүс цугларах нь гарцаагүй тул та мэдлэг, үг, ном цалгисан нэгэн оройг хамт өнгөрүүлээрэй.

Шинэ номын нээлт энэ бямба гарагийн 18 цагт Piano лаунжд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
42
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.