Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ардын үг: Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажилд Та дүн тавина


Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар сонгогдсон болон тоимлогдсон төрийн албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх аяныг дөрөв дэх удаагаа зарлалаа. Энэ тухай хэвлэлийн хуралд “Монголын медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Монголын медиа корпорацийн зөвлөх Р.Батсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаяр, “Ийгл Ньюс” телевизийн тоймч Б.Жаргалмаа нар мэдээлэл хийлээ.

Энэ удаад Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэдийн дуу хоолой, санаа бодолд үндэслэн үнэлүүлэх юм. Энэ хүрээнд:

  1. Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх
  2. Дараачийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах зорилготой юм.

Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгийг хоёр хэсэгтэй зохион байгуулна. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй, хамрах хугацаа 8 жил байгаатай холбоотой юм. Хэлэлцэх асуудлуудыг товч дурьдвал:

  • Монгол Улс дахь авлигын төвшин,
  • Монгол улсын гадаад нэр хүнд,
  • Төрийн үйл ажиллагааны ил тод байдал,
  • Шүүхийн шинэчлэл, Монгол хүн-Монгол судлал, төрийн шагнал, одон медаль олголт, өршөөл зэрэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд багтсан асуудлуудыг санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдийг цуглуулан хэлэлцүүлэх юм.

“Монголын медиа корпораци” нь “Ардын үг” медиа аяныг өнгөрсөн онд Дорноговь аймаг, нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт амжилттай хэрэгжүүлсэн юм. Мөн Монголд хамгийн анх Улаанбаатар хотын удирдлагууд Зөвлөлдөх санал асуулгыг хэрэгжүүлж, тухайн үед гүйцэтгэх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлж, хэрэгжүүлэх хугацааг тогтоолгон, ач холбогдлыг үнэлүүлж байсан удаатай.

Дэлхий даяар төлөөллийн ардчиллын нэр хүнд унаж, шийдвэр гаргалтад олон нийт итгэхээ больж, сонгуулийн идэвх жилээс жилд суларч буй зэрэг хүндрэлүүдийн зөв шийдэл нь иргэдийн оролцоо, тэдний санаа бодол, үнэлгээ болж байна. Тухайлбал, дэлхийн 30 гаруй оронд зөвлөлдөх ардчиллыг амжилттай туршиж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаа оновчтой тодорхойлох, эрх бүхий албан тушаалтны ажлын тайланг хэлэлцэхэд түлхүү ашиглаж байна. Учир нь, Зөвлөлдөх ардчилал нь мэдээлэлжсэн иргэдийн ул суурьтай хэлэлцүүлгээр бодитой үнэлгээ гаргаж, шийдвэр гаргалтыг бодитой, урт настай, иргэдийн дэмжлэгтэй болгодог орчин үеийн аргачлал юм.

Тийм ч учраас дэлхийн олон улсууд Зөвлөлдөхийг эрхэмлэх болсон бөгөөд “Монголын медиа корпораци” ч бас "Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр" уриан дор эрүүл, бодитой, олон нийтийн оролцоо, дэмжлэгт тулгуурласан арга зүйг улс төр, нийгмийн үйл ажиллагаанд хэм хэмжээ болгон нэвтрүүлэхийг зорьж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг өргөн барилаа
2
2019.01.04
Улсын Их Хурлын Тамгын газарт “Тайлбар хүргүүлэх” тухай албан бичиг хүргүүлэв
3
2019.01.03
Ч.Хурц, Ж.Бямба нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томиллоо
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
30
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.