Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн ЖИНХЭНЭ ХАЙРТАЙГАА учирсан хүний л ойлгох 23 мэдрэмж

Та өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэдэгтээ 100 хувь итгэнэ.


1. Толинд хармагцаа нүдэндээ оч гялалзаж байгааг мэдэрнэ.

2. Ганцаараа алхсан ч таны нүүрэнд инээмсэглэл тодорсон байх болно. Гэхдээ та инээмсэглэж байгаагаа өөрөө ч анзаараагүй л яваа.

3. Өмнө нь өглөө эрт босно гэдэг өдрийн хамгийн хүнд, хэцүү үе байсан. Харин одоо бол нөхцөл байдал 180 градус эргэжээ. Эрт босох босохдоо бүр инээмсэглээд л босно. 

4. Хэдийгээр та маш завгүй байсан ч түүнийхээ тухай үргэлж бодно. Ямар нэг байдлаар заавал холбоо барина.

5. Богино хугацаанд, маш их жин хасах боломжтой гэдгийг хайр дурлалтай учирхаасаа өмнө анзаараагүй л биз дээ. 

6. Ажил эсвэл сургуульдаа явахдаа юу өмсөж, үсээ яаж янзлах нь хэнд хамаатай юм бэ. Байзаарай! Хэрвээ та хайртай учирсан бол өмнөх орой нь бүхнийг төлөвлөж, өмсөх хувцсаа нямбай гэгч нь бэлдэнэ. 

7. Хэнд ч бууж өгөмгүй омголон ааш зан тань уяхан, эмзэг, мэдрэмтгий болсон гэдгээ ойлгоно. Нулимс нь үер мэт урсаж байвал бүү гайх. 

8. Уулзахдаа дотроо санаж, бодсон бүх зүйлээ ярихаар төлөвлөж, нарийн график гаргана. Гэвч цагаа тулахаар юу ч хэлж зүрхлэхгүй, ус балгасан мэт дуугүй сууна. 

9. Хайр дурлалтай учирмагцаа л та яруу найрагч болох бий вий. 

10. Түүнийг санагдуулах дуу, хөгжим таны playlist-ийг бүрдүүлнэ. 

11. Цантсан эсвэл бороон дусал урссан цонх бол таны хувьд хамгийн шилдэг “дэвтэр”.

12. Түүнтэй л хамт байхад хангалттай. Хамгийн дургүй зүйлээ дуртай юм шиг хийх нь ч аз жаргалтай санагдана.

13. Хажууд нь ширтээд суусан ч санаад л байгаа юм шиг үе ч бий. 

14. Харамсалтай ч гэсэн түүнийг аз жаргалтай байлгахын тулд өөрөөсөө явуулах тэнхээ танд хангалттай байгаа. Зөвхөн тэр жаргалтай байх нь тодорхой үед л шүү дээ.

15. Таны агуу хайр дурлалын дэргэд “Ромео Жульетта” хоёрын хайрын түүх юу ч биш мэт санагдаж ч магадгүй.  

16. Тэр хаа холоос нааш алхаж явна. Магадгүй таныг хараагүй ч байж болно. Гэсэн ч та сандарна. Бас дахин сандарна.

17. Түүний зургийг дахин дахин харж, бичсэн мессежийг нь давтан давтан уншина. 

18. Түүний тухай бодох үед цаг хугацаа зогсоно. Тэр үед та нэг зүйлийг “цоортол” ширтэж, “загасан нүдэт” болсон байх болно.

19. Түүнийг гунигласан үед амьдралдаа хэзээ ч хийж үзээгүй хамгийн тэнэг үйлдэл хийх  нь энүүхэнд.  

20. Та өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэдэгтээ 100 хувь итгэнэ.

21. Таны хажуугаар зөрсөн хүн бүхэн “тэр” юм шиг харагдах тохиолдол цөөнгүй. 

22. Таны хэн байх хамаагүй түүнийхээ төлөө та юу ч хийхээс буцахгүй.

23. Түүний төлөө үхсэн ч харамсахааргүй санагдана.

Энэ бүхнийг мэдэрсэн бол та аль хэдийнэ хайр дурлалтай учиржээ. Амжилт хүсье! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
10
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.