Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Налайх дүүрэгт малын гоц халдварт цэцэг өвчин гарлаа

Иймээс тус дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоожээ.


Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт хонь малын гоц халдварт цэцэг өвчин гарсан байна. Тавдугаар хорооны Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж буй өрхийн хоёр хонь өвчин туссан байдалтай байна гэсэн дуудлага энэ сарын 23-ны өдөр  ирж “Бөх-Мо” мал эмнэлгийн эмч нар 399 хонинд үзлэг тандалт хийж үзэхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул тусгаарласан байна.  

Улмаар нийслэлийн Мал эмнэлгийн газрын халдвартын их эмч Ц.Гантөмөр нэгдүгээр сарын 24-нд очиж, тавдугаар хороонд ажилласан аж. Сэжигтэй тохиолдол илэрсэн 15 хониноос дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээнд өгөхөд хонь малын гоц халдварт цэцэг өвчин болох нь тогтоогджээ.

Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтай хуралдан, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тус дүүргийн Засаг дарга энэ сарын 24-нд голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох захирамж гаргасан. Мөн өнгөрсөн  23-25-нд нийт 1762 хонинд үзлэг тандалт хийснээс 173 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд Онцгой байдлын хэлтсээс найман албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 15 албан хаагч, Эрүүл мэндийн нэгдлээс гурван эмч ажилтан, Мэргэжлийн хяналтын хэлтсээс нэг, Цагдаагийн хэлтсээс хоёр алба хаагч, “Бөх-Мо” мал эмнэлгээс дөрвөн эмч, нийт  хүн 33 үүрэг гүйцэтгэж байна. Одоогоор голомтын бүсэд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд вакцинжуулалтын ажлыг үе шаттай хийх юм.
Үүнээс гадна тус газарт Зэвсэгт хүчний ангиуд байрлаж, гурван постыг байрлуулан хөдөлгөөнт эргүүлээр хяналт тавьж ажиллаж байна. 

Тус бүс нь зорчигчдийн хөдөлгөөн ихтэй учраас орж, гарч байгаа хүн, машинд ариутгал, халдваргүйжилтийг хийж, хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
Уржигдар
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
3
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.