Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хивсний тухай таны ЗААВАЛ мэдэх ёстой 15 зүйл

Монгол айл бүрт заавал байдаг зүйлсийн нэг бол хивс.


Монгол айл бүрт заавал байдаг зүйлсийн нэг бол хивс. Нүүдэлчдийн гэр сууцаас эхлэн ямар ч орд харш, байшин байгууламжид дулаалга төдийгүй чимэглэл болдог энэ эд нь хүн төрөлхтний эртний урлалын нэг юм. Энэ удаа бид хивсний тухай таны заавал мэдэх ёстой 15 зүйлийг нэрлэлээ.

1. Нэг хивс аваад л түүнийгээ элгэдэж, муудтал хэдэн жилийн турш байлгадаг үе ард үлджээ. Дэлхий дахинд хивс нь хувцасны адил трэнд дагадаг болсон бөгөөд шинэ загварууд жил бүр гарах болсон.

2. Хивс нь дулаалгын үүрэг гүйцэтгэхээс гадна дуу чимээг шингээх “шидтэй”.

3. Интерьерийн чухал бүрэлдэхүүний нэг нь хивс.

4. Хивснээс гарах жижиг үс, ноос харшил өгдөг гэж бодсон бол та эндүүрч. Германы эрдэмтэд ноосон хивс огт харшил үүсгэдэггүй гэдгийг тогтоожээ.Харин ч ноосон бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх нь ямарваа нэгэн зүйлээс харшилах магадлалыг бууруулдаг байна.   

5. Хивс гэхээр хэрэглэгчдэд хуучин загварын нөгөө л  улаан шар  өнгийн хээтэй хивс санаанд тань бууж магадгүй. Хүлээгээрэй! “Эрдэнэт хивс” компанийнхан жилд энгийнээс эхлэн тансаг хэрэглээний 200-300 загварын хивс үйлдвэрлэдэг гэдгийг та мэдэх үү? 

6. Тэдний шинэ загварууд ирэх сарын 6-12-нд Их дэлгүүрийн II павилонд дэлгэгдэнэ.

7. Хивсийг хэрэглээгүй үед нугалж биш харин хуйлж ороон  хуурай сэрүүн газар хадгална. Удаан хугацаагаар  хивсийг хадгалахдаа цагаан эрвээхэйн эсрэг бодисыг хуурай болон цаасан дээр наасан хэлбэрээр заавал хэрэглээрэй.

8. Таалагдсан хивсээ гэрийнхээ хамгийн тохиромжтой газар байрлуулах нь танд ая тухтай, тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Зочидын өмнө ч нүүр бардам шүү дээ.  

9. Таны сонголт дэлгүүрийн лагуун дээрх хивсээр хязгаарлагдахгүй. Та өөрийн хүссэн загвар, өнгө, хэмжээгээр хивс хийлгэх боломжтой. Тэр ч байтугай гэр бүлийн хөргөөрөө хивс хийлгэсэн ч болно. Эсвэл хэн нэгэнд бэлэг болгон өгөхөд тохиромжтой.  

10. Хивсээ хуурай цэвэрлэгээ болон хөөс, зориулалтын шампуниар хивсээ цэвэрлээрэй. Савангийн үлдэгдэл хивсэнд шингэвэл бохир татах, цуглуулах нь харьцангуй ихэсдэг.

11. Битүү хивстэй орчин дэвсгэргүй шалтай орчныг бодвол илүү цэвэрхэн агаартай болохыг тогтоожээ. Дэвсгэргүй орчинд нарийн тоосонцор аливаа хөдөлгөөн бүрт идэвхжиж байсан бол, харин зөөлөн хивс, дорож нарийн тоосонцор агаарт дэгдэхээс сэргийлж, тоосонцрыг өөртөө шингээдэг байна.

12. Эртний үед хивсийг зөвхөн гараар оёдог байсан бол орчин үед энэ нь урлагийн бүтээлд тооцогдож эхлээд байна.

13. Хуйлаатай хадгалж байгаа болон хананд өлгөөтэй  хивснүүд нь шалан дээр дэлгээтэй байгаа хивснээс цагаан эрвээхэйн халдлагад өртөхдөө амархан.

14. Хивсийг нарны гэрэл  шууд тусах газар удаан байлгаж болохгүй.

15. Ирэх сард Мишээл экспод “Эрдэнэт хивс”-ийн шинэ салбар нээгдэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.