Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Билгүүний “ALTOGETHER” номыг заавал унших 9 шалтгаан

Энэ бол кофе уунгаа цонхоор харж, хүмүүсийг ажиглаж, юм бодож суух дуртай хүмүүст чухам таалагдах ном.


Дизайнер Б.Билгүүн өөрийгөө “Төмсний төрлийн амьтан” гэж нэрлэдэг. Хэрвээ тийм бол тэр амтат төмс л байж таарна. Яагаад гэдгийн хариу нь түүний шинээр гаргасан “Altogether” ном юм.

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн сэтгэгдэл:

Билгүүний ном их таалагдлаа. Гүнзгий мэдрэмжтэй, сэтгэлгээ сайтай, өөрийн гэсэн бодолтой залуу юм. Ирээдүйд сайн зохиолч болно гэдэгт бүрэн итгэж байна.

1. Энэ бол кофе уунгаа цонхоор харж, хүмүүсийг ажиглаж, юм бодож суух дуртай хүмүүст чухам таалагдах ном.

2. Гуниглуун бөгөөд гэгээн хүмүүсийн тухай түүхээр дүүрэн. 

3. Номын нэр “Altogether”-ыг Английн “Slowdive” хамтлагийн ижил нэрт дуунаас сэдэвлэжээ. Хэрвээ та инди рок, тэр тусмаа shoegaze, dream-pop урсгалыг таашаадаг бол номын уур амьсгал дотно дулаан санагдах болов уу.

4. Богино хэмжээний таван өгүүллэг, нэг туужаас бүрдэнэ.

5. “Altogether” туужийн гол дүр Тэргэлийн бичиж буй кино зохиол бодит амьдрал дээр тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа. 

6. Тун нь таарсан +18 хэсгүүдтэй.

7. Номын өгүүлэмж, уур амьсгалтай сүлэлдсэн сонирхолтой, баялаг зургууд номын бүлэг бүрийн эхэнд бий. Тэдгээрийг зохиолч өөрөө зурсан аж.

8. Баатруудын бодол, үйлүүдийг бүгдийг нь илчлээгүй байгаа нь урин, нууцлаг хийгээд сонирхолтой шинжтэй болгосон.

9. “Танил мэдрэмжүүд, сайхан хөгжим, этгээд сонин төсөөлөл, уран сэтгэмжүүд, бидний эргэн тойронд байдаг зүйлс, оюутны байр, Улаанбаатар хотын амьдрал” гэж нэгэн уншигч номыг тодорхойлсон нь бий. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
30
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.