Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Бокс VS ММА

Холимог тулаанчид газар өнхрөөд л, хамгаалж ч чадахгүй, цохилт даадаггүй юм билээ


Бокс хүчтэй юу, холимог тулаан илүү юу гэдэг энэ хоёр спортын фэнүүдийн хувьд байнга гардаг асуулт. Маргаан ч гэж хэлж болно. Холимог тулаан хүчээ аван хөгжсөн сүүлийн арваад жилд энэ маргаан хоёр том холбооны боссуудын хувийн хэрүүл шиг болж хувирсан. Боксын ертөнцөөс “Top Rank” компанийн тэргүүн Боб Арум холимог тулаанаас хамгийн том холбоо болох “UFC”-гийн ерөнхийлөгч Дана Уайт нар юм.
Арум бол Мухаммед Али, Флойд Мэйвезер, Оскар Де Ла Хойя нарын промоутерээр ажиллаж, Мэнни Пакьяо, Мигель Котто зэрэг олон оддын ажил хэргийг явуулдаг хүн. Харин 2001 оноос “UFC”-ийг удирдаж байгаа Уайт тамирчдаасаа илүү алдар нэртэй эрхэм. Хоёулаа хурц хэл амтай, хэрүүл шуугианд дуртай. Уайт боевик төрх, уур хилэнгээрээ алдаршсан бол Арум хөгшин гангстер л гэсэн үг. “Загалмайлсан эцэг Боб” хочтой гэж байгаа.
Нүцгэн толгойт цагаан арьстнуудын цуглаан

Боб Арум 2009 онд холимог тулаан руу анхныхаа дайралтыг хийсэн. Тэрбээр ММА-гийн тулаанчдыг авьяас чадваргүй гэж шүүмжлэн, дэвжээн дээр дээр доороо орон үзэлцэх тамирчдыг ижил хүйстнүүдтэй зүйрлэсэн юм. “Бокс бол олон үндэстний спорт. Харин холимог тулааныхан тэр чигээрээ нүцгэн толгойт цагаан арьстнууд, 90 хувь нь шивээсээр дүүрсэн” гэж хэлж байлаа. Мөн “Холимог тулаан миний сонирхлыг огт татаагүй. Тэд газар өнхрөөд л, хамгаалж ч чадахгүй, цохилт даадаггүй, олигтой ч нударгалдаггүй юм билээ. Арум ямар тэмцээн үзээд ийм ойлголттой болсон талаар мэдээлэл байхгүй ч энэ үгийг хэлж байх үед нь UFC-ийн дунд жинд хар арьстан Андерсон Силва аварга нь болоод байв.
Арум бол харамч гахай

UFC холбооны тэмцээн FOX телевизийн сувгаар анх гарах гэж байхад Арум тэдний тэмцээнийг Пакьяо – Маркес тоглолтын өмнөх бие халаагч тамирчдын тоглолттой л өрсөлдөж чадна гэж хэлж байлаа. Энэ хоёр тэмцээн 2011 оны 11 дүгээр сарын 12-нд нэг өдөр болсон юм.  “UFC ON FOX 1” тэмцээний гол тулаан нь  Кейн Веласкес - Жуниор Дос Сантос байлаа. Уайт “Боб Арум атаархаж байна. Түүнд боксын төлөө том зүйл хийх боломж байсан. Гэьч түүнд бидэн шиг агуу зүйл хийхэд ухаан дутсан. Холимог тулааныг дөнгөж гарч байхад тэр ММА хэзээ ч спорт болохгүй гээд инээж байсан. Үнэнийг хэлэхэд хамаг асуудал Арумын харамч занд байгаа юм. Чи бол харамч гахай. Та нар боксоос мөнгө олж байгаа мөртлөө боксын ирээдүйн төлөө нэг цент ч гаргаагүй” гэж хариулж байв.
UFC сэргээшийн үүр
Өнгөрсөн жилийн "UFC 200” ойн тэмцээний дараа Арум ээлжит дайралтаа хийсэн. Хүнд жингийн Брок Леснар, хагас хөнгөн жингийн аварга асан Жон Жонс нараас сэргээш илэрсний дараа UFC тун их шүүмжлэлд өртсөн. Арум “Холимог тулааны бүх тамирчин сэргээш хэрэглэдэггүй байх. Гэхдээ тэд ямар ч гэсэн боксчдоос илүү сэргээш хэрэглэдэгт би итгэлтэй байна. Энэ олон тамирчин сэргээшээр баригдаад байна гэдэг UFC холбоонд өөрт нь учир байх шиг байна” гэж хэлсэн юм.
Боксчид Хиллари Клинтон, холимог тулааныхан Трампын төлөө

Хоёр эрхмийн хэрүүл АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбогдсон. Арум “Бокст африк, испани, еврей гаралтай  промоутер олон бий. Бид бол ардчилсан спорт. Бокс сонирхогчид сонгуулиар  Хиллари Клинтон, Берни Сандрес, Жон Кейси нарыг дэмжинэ. Харин холимог тулаанчид Трампын төлөө байгаа” гэж байв. Арум холимог тулаан сонирхогчдыг “20 жилийн дараа цагаан арьстнууд АНУ-ын үндэсний цөөнх болно гэж эмээсэн цагаан эрчүүд” гэж тодорхойлсон. Арумын боксын тэмцээний үзэгчдийн ихэнх нь испани хэлт америкчууд бөгөөд тэд Мексикийн хид дээр хана барина гэсэн Трампыг үзэн яддаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Трампыг Дана Уайт төдийгүй Арумын эртний “анд”, боксын промоутер Дон Кинг дэмжсэн. “UFC-д хөрөнгө оруулсан ах дүү Фертитта нарыг алдаа гаргалаа гэж байсан бүдүүн, архичин Боб Арумыг би санаж байна. Арум бол спортын ертөнцийн хог шаар. Тулааны ертөнцийн бизнест бид амжилт олох бүртээ Арумд сануулж байх болно” гэж Уайт хариу барьсан юм.
МакГрегор VS Пакьяо? Арумтай би ажиллахгүй

Дэлхийн аварга Флойд Мэйвезер холимог тулааны аварга Конор МакГрегор нарын болзошгүй тулааныг Арум “тэнэг зүйл” гэж нэрлэсэн. “Холимог тулааны дүрмээр тогловол Флойд ялагдана. Харин боксын дүрмээр тогловол МакГрегор Флойд эсвэл өөр хэн нэгэн сайн боксчныг барахгүй. Энэ бол хоёр өөр спорт. Өрсөлдөөнтэй сайхан тоглолт гарахгүй” гэсэн Арумын бодлыг дэмжих хүн олон. Гэхдээ 100 сая долларын асар том бооцооны мөнгө яригдаад эхлэхээр хэний ч санал өөрчлөгдөж мэднэ. Боб Арумын ивээлд байдаг алдарт боксчин Мэнни Пакьяо “Хэрэв МакГрегор надад санал тавибал би тоглож яагаад болохгүй гэж. Гэхдээ боксын дүрмээр. Холимог тулаан манай спортоос огт өөр төрөл” гэж Конорыг өдсөн. Мэннигийн мэдэгдлийн дараа Боб Арум “Top Rank” компанийн ерөнхийлөгч Тодд Дюбефийг UFC-тэй холбогдож, энэ тулааныг зохион байгуулах талаар ярилцахыг даалгасан. Харин UFC-ийн ерөнхийлөгч Уайт “Би Мэнни Пакьяод хайртай ч Боб Арумд дургүй. Хэзээ ч түүнтэй хамтран ажиллахгүй болохоор надруу залгаад хэрэггүй гэж тэрэнд дамжуулаарай” гэж хэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.