Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамаг Монголын 4 хүлэг баатрын дүрийг шинжих нь


Сүбээдэй жанжин

13-р зууны үед Алтан шармал болд дуулга, алтан тольт гаравч болон хүр хорхойн шүлсээр ээрч хэрсэн бамбай, тэмээн тушиман төмөр ялтас бүхий мөрөвч, ташаавч, хуяг зэрэг уран нарийн хийц бүхий өмсгөлтэй байгаагаар бүтээжээ. Эдгээр өмсгөл нь Өндөр тэргүүн жанжны хэргэмийг илтгэж байгаа аж. Шигширэгт молцог, цацаг бүхий ганган тансаг хөмөлдрөг, хударгаар гоёсон омголон догшин хүлэг морь, хөнгөө хуяг болон нум сум зэргээр холд мэргэн харваач, ойрд шаламгай дайнч байдлыг нь  илтгэж бүтээв.

Зэв жанжин

Мэргэн харваач, манлай жанжин учир өөртөө итгэлтэй, шаламгай түргэн дүр төрхтэйгөөр дүрийг нь бүтээв.  Хүчит урт гичир, нарийн хийц бүхий эвэр элэгт нум сум болон хоромсог саадаг нь түүнийг Мэргэн харваач байсныг илтгэж буй юм. Мөн алтан агсарга бүснээс нь унжсан саадаган дахь сумны чимгийг бар, ирвэсийн сүүлээр хийснээс нь үзвэл Зэв жанжны мэргэн харваачаас гадна өндөр хэргэм зэрэгтэй байсныг бүрэн илтгэнэ.  Мөр, ташаа, биеийн хуяг нь хөнгөө буюу тэмээн тушимаас бүтдэг учир бат бөх, дайн тулаанд хөнгөн шаламгай, уян чөлөөтэй эргэхэд нэн тохиромжтой байдаг. Энэ нь Монгол харваачийн гол хуяг дуулганы нэг билээ. 


Мухулай жанжин (Гоо Ван) 

Эр чадлаар хэтийдсэн өргөн цээж, хурц шанаа, алсыг ширтсэн мэлмий зэргээс Мухулай жанжныг төрөлхийн баатар дүр төрхтэйг нь харуулж буй юм. Дугуй алтан магнайвч  бүхий болд дуулга, алтан сурвууны халх бүхий хараавч /гаравч/ алтан зүрхэн толь зэрэг нь түүний ноён хэргэм зэргийг илтгэнэ. Хүнд ялтсан хуяг ташаавч нь ойрын тулаанд  сайн хамгаалдаг тул түүний эрэмгий баатар гэдгийг ч тодотгож харуулж буй юм.  


Боорчи ноён 

Чингис хааны багын анд язгуур гарал өндөр гэдэг нь түүний алтан бүс, гаравч, илд, эмээл хазаар, хударга хөмөлдрөг, шарга зүсмийн хүлэг морь зэргээр танигдана. Чингис хааны хамгийн үнэнч дотны анд байсныг нь бодолцон инээмсэглэл, итгэл төрүүлэхүйц дулаан дүр төрхтэйгөөр бүтээсэн. Дөрвөн талт цээжмэг бүхий угалзан мөөрөлжин энгэртэй давхар дээл нь Монголын язгууртнуудын дээл хувцас юм. Монгол хүнийг илүү баатарлаг дүр төрхтэй харагдуулахаас гадна нарийн ур хийц нь бусад дээлнээс эрс ялгардаг.   

Дорнын наран мандах газраас өрнийн наран жаргах нутаг хүртэл Хамаг Монголын  түүхийн хуудсыг бичсэн Эзэнт гүрний их 4 хүлэг баатрын дүрийг сэргээн залж залуу, хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлыг Юнител групп болон "ДДэштв" компани хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Түүхийн болон угсаатан зүйн нарийн судалгаанд үндэслэн бүтээсэн  Зэв, Сүбээдэй, Боорчи, Мухулай нарын баатруудын хөрөг зургийн тайлбарын тухай уншигч танд хүргэлээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
19 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.