Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Трамп VS Обама: Хоёр ерөнхийлөгчийн ХООЛНЫ ЗУРШЛЫН ялгаа

Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүлээн авалтын зоогийн цэсэнд түүний дуртай хоолнууд багтсан байжээ.


АНУ-ын 44 дэхь Ерөнхийлөгч Барак Обамагийн Тангараг өргөх ёслолын зоогийн цэсэнд багтсан зоог

Барак Обамагийн 2009 оны тангараг өргөх ёслолын үдийн хоолны цэс америкчуудын өвлийн улиралд иддэг хоолноос бүрдсэнээс гадна АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрам Линкольны мэндэлсний 200 жилийн ойд зориулсан байв. Цэсэнд ялз болгосон далайн хясаа, сам хорхой, хавч, кремэн соустай сагамхай загас, ангийн махаар хучиж жигнэсэн мушгиа гоймон, түүнчлэн өвөл ургадаг жимсний зуурмаг, нугас, гургуулын шарсан мах зэрэг байжээ. Харин амттанд зориулж синнамон болон алимны торт бэлдсэн байв.

45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолын зоогийн цэс

Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүлээн авалтын зоогийн цэсэнд түүний дуртай хоолнууд багтсан байжээ. Цэс бүхэлдээ Атлантын эргийн хавч, гүргэм цэцгийн соус, нунтаг газрын самартай сам хорхой, хар шоколад, ургамлын шүүстэй үхрийн мах, мөн интоор ванилаар амталсан шоколадтай тортноос бүрдсэн.

Обамагийн дуртай оройн зоог

Хэрэв Обама үлдсэн амьдралынхаа туршид идэх хоолоор нэг л зүйлийг сонговол эргэлзээгүй бяслагтай бургерийг сонгох болов уу. Машинтай замд явж байх үед энэхүү “муу” зуршил нь сэдэрдэг ч гэртээ бол эхнэрийнхээ гарын цацагт хяруулын бургер болон котлетоор хооллох дуртай гэнэ.

Трампын дуртай оройн зоог: Үхрийн мах

Трампын төрсөн өдрөөр түүний эгч Мариан гэр бүлийнхэндээ тусгайлан зориулж үхрийн мах бэлтгэж өгдөг байна. Хэдийгээр Трампад бүх Америк хоол таалагддаг ч үхрийн мах түүний хамгийн дуртай хоол нь юм байна.

Обамагийн дуртай зууш: Алим ба самар, шоколадны цуглуулга

Обама Ерөнхийлөгч байх найман жилийн хугацаандаа ажилдаа маш их энерги, эрч хүчээ зарцуулдаг байсан нь мэдээжийн хэрэг. Хийж буй зүлдээ сайн төвлөрөхийн тулд кофены ширээн дээрээ том хэмжээтэй алим тавьж үдээс хойш амны зугаагаа гаргадаг байжээ. Мөн амттай зүйл идмээр санагдсан үедээ самарны цуглуулга иддэг гэнэ.

Трампын дуртай зууш: Орео жигнэмэг, интоор ванилтой зайрмаг, "See’s" нэрийн шоколад

2016 оны сонгуулийн үеэр дээр дурьдсан амттанг идэж Трамп эрч хүчээр сэлбэгдэж, сонгуулиа амжилттай дуусгасан байна.

Обамагийн таалдаг хоол: Хавайн мөсөн зайрмаг

Обамагийн төрсөн нутаг болох Хавай нь мөсөн зайрмагаараа алдартай газар ба түүний байнгын сонголт нь амтат гуа, интоор мөн лайм сироптой мөсөн зайрмаг.

Трампын таалдаг хоол: Гахайн мах, өндөг

Трамп өглөөний цай уудаггүй нэгэн гэнэ. Гэхдээ түүний хувьд хамгийн чухал хоол бол гахайн мах, сайтар болгосон өндөг гэдгийг хэлжээ.

Обамагийн идэх дуртай хүнсний ногоо: Брокколи байцаа

2013 онд Обама сэтгүүлчид, оюутнуудтай дуртай хоолныхоо тухай ярилцаж байх үеэрээ бяслагтай бургерээс гадна жигнэсэн брокколид нугасгүй дуртай гэж хэлж байсан.

Трампын дуртай хүнсний ногоо: Ногоон сонгино

Трампыг ямар нэг хүнсний ногоонд дуртайг батлах ярилцлага, сурвалжлага байхгүй хэдий ч тэр "Биг Макс", таконд нугасгүй гэдгээс харвал түүний дуртай ногоо нь ногоон сонгино болж таарах байх.

Обамагийн уух дуртай зүйл: Ойн жимсний цай

Обама энэ цайнаас уйдахгүй, дуртай гэдгийг үргэлж халуун цайг нь бэлтгэж өгдөг ажилчид нь батална.

Трампын дуртай уух зүйл: Элсэн чихэр, калоригүй кола

Хэдийгээр түүний хооллох зуршил тийм ч эрүүл биш гэлээ тэр калорийн хэмжээ барих тал дээр хатуу анхаарал тавьдаг. Трамп коланы донтон төдийгүй твиттерт энэ тухай жиргэж байсан.

Обамагийн дуртай түргэн хоол: "Five Guys"-ийн бургер, шарсан төмс

Обама өмнө дурьдаж байсан бяслагтай бургер ба "Five Guys"-ийн түргэн хоолны иж бүрдэлд өөрийн мэдэлгүй ТИЙМ гэж хэлдэг.

Трампын дуртай түргэн хоол 

МакДоналдс.

Трамп түргэн хоолонд дуртай гэдгээ нуудаггүй. Тэрээр ресторанууд хэрэв үйлчлүүлэгч нь нэг л хоолонд нь дургүй болчихвол бүх зүйл дуусах нь тэр гэж боддог бөгөөд цэвэр бас эрүүл хоол хийхийн тулд урьдаас бэлтгэх хэрэгтэй гэжээ. Трампын үйлчлүүлэх дуртай түргэн хоолны газар нь "МакДоналдс", харин дуртай хоол нь "БигМакс".

Обамагийн дуртай ресторан: "Italian Fiesta Pizzeria"

Чикаго хот пиззагаараа алдартай хэдий ч Барак Обама "Italian Fiesta Pizzeria" ресторануудад дуртай бөгөөд тэдгээр нь нимгэн пиззатай гэдгээрээ алдартай. Ерөнхийдөө эрүүл хооллодог Обама ба түүний эхнэр итали рестораны пиззанд маш их дуртай гэнэ.

Трампын дуртай ресторан: Jackson Hole

Трамп Нью-Йоркийн уугуул иргэний хувиар бургерт дуртай. Тэр тусмаа долоон давхар бургераараа алдартай "Jackson Hole"-ийн бургер идэх дуртай.

Обамагийн хачирхалтай хооллох зурших: Гэрийн аргаар хийсэн бяслагтай шарсан талх

Энэ даруухан хоол Обамагийн бас нэг онцлог. Шарсан талхны орц тодорхой биш байгаа хэдий ч хайлуулсан бяслагийг шарсан талхан дээр тавьж идэх нь америкчуудын хувьд төгс зохицол л гэсэн үг.

Трампын хачирхалтай хооллох зурших:

Хоолны хорхойтнуудын сэтгэлийг гонсойлгох нэг зүйл хэлэхэд ахлах тогооч, бас Трамп маш сайн болсон стэйкэнд дуртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
9
25
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.