Эмэгтэй хүн бүрийн заавал үзэх ёстой 3 TED илтгэл (Монгол орчуулгатай)


Image Г.Ариунзул       57907

TED илтгэлүүд Монгол хадмал орчуулгатайгаар нийтлэгддэгийг та бүхэн мэдэх үү? Бид TED Монгол хэлний орчуулагчидтай хамтран эдгээр илтгэлүүдээс та бүхэнд долоо хоног бүр онцлон хүргэж байхаар боллоо. 

Доналд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргааш буюу 1 сарын 21-нд орон орны эмэгтэйчүүд өөрсдийн үндсэн эрхийнхээ төлөө дэлхий даяар нэгдсэн жагсаал өрнүүлсэн. Үүнтэй холбон бид энэ удаад эмэгтэйчүүдийн манлайлал, ажил эрхлэлт, боловсрол болон хүйсийн тэгш эрхийн асуудлуудыг хөндсөн илтгэлүүдийг онцоллоо.

TED орчуулагчид гэж хэн бэ?

Энэ бол үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй сайн дурын орчуулагчдын баг юм. Бид дэлхий даяар болж байгаа TED, TEDx арга хэмжээний үеэр тавигдсан илтгэлүүд болон TED-Ed хичээлүүдийг эх хэлрүүгээ орчуулан хүргэдэг.

Энэхүү төсөл нь анх TED-ийн санаачлагаар 2009 онд сайн дурын 200 орчуулагч, 40 хэл, 300 орчуулгатайгаар эхэлж байсан. Өнөөдөр сайн дурын 20000 орчуулагч, 112 гаруй хэл дээр 70000 гаруй орчуулга хийгдсэн байна. 

1.Зорилготой эмэгтэйчүүд яагаад хавтгай толгойтой байдаг вэ?

Зорилготой эмэгтэйчүүд яагаад хавтгай толгойтой байдаг вэ? нэртэй Стефани Ширлигийн илтгэлийг сонирхуулж байна. Илтгэгч маань 1960 он буюу эмэгтэйчүүдийн тэгш эрхийн тухай төдийлөн яригддаггүй байх үед Их Британид анхны технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулсан, Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германаас дүрвэж амь гарсан, олон жилийн хөдөлмөрөөрөө бий болгосон хөрөнгийнхөө ихээхэн хэмжээг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивладаг аж. Тэр энэхүү илтгэлдээ эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, хүйсийн тэгш эрх, аутизмтай хүүхдүүдэд хэрхэн тусалсан, Стефани нэрээ яагаад Стийв болгож өөрчилсөн талаар хуваалцаж байна. 

Стефани Ширли нь 1960-аад онд эмэгтэйчүүдий эрхийн төлөө гал цогтойгоор тэмцэж, гэр бүлтэй, хүүхэдтэй эмэгтэйчүүд, ижил хүйстэнүүдэд ажил олгож байсан нэгэн юм. Эмэгтэйчүүд бизнес эрхлэх байтугай нөхрийнхөө зөвшөөрөлгүй банкинд данс нээлгэх боломжгүй байсан энэ үед хамгийн амжилттай компанийг үүсгэн байгуулсан түүний илтгэлийг та бүхэн заавал үзээрэй. 

Орчуулсан: Marla Munkh-Achit
Хянасан: Sunya Enkhtugs

2. Уншиж сурахаар зориг гаргасан эмэгтэйчүүд

Монгол улсын хувьд бичиг үсгийн боловсролоороо дэлхийд дээгүүрт жагсдаг. Гэтэл дэлхийн зарим орны эмэгтэйчүүдийн хувьд бичиг үсэг тайлагдах, боловсрол эзэмших эрх нь хязгаарлагдмал байсаар байна. Араб гаралтай гэрэл зурагчин Лора энэхүү илтгэлдээ хожуу ч гэсэн боловсрол эзэмшиж байгаа эмэгтэйчүүдийн амьдралыг гэрэл зурагт буулган бусад охид эмэгтэйчүүдийг уншиж сурахад нь нөлөөлсөн төслийнхөө талаар ярьсан. Зөвхөн уншиж бичиж сурснаар эмэгтэйчүүд бие дааж худалдаа хийж, хүүхдийнхээ гэрийн даалгаварт туслаж, цаашид дээд боловсрол боломжтой болж байгаа юм. Яагаад охид, эмэгтэйчүүдийн боловсрол чухал талаар энэхүү богино боловч утга төгөлдөр илтгэлээс та олж мэдээрэй. 

Орчуулсан: Odkhorol Bold 
Хянасан: Tuya Bat

3. Эмэгтэйчүүд нэр дэвших цаг нь болсон

TED Women 2016 үйл ажиллагаан дээр тавигдсан энэхүү илтгэлийг TED Монгол хэлний зохицуулагчдын нэг Туяа орчуулсан бөгөөд тэр тус үйл ажиллагаанд гадаад хэлний хэдэн зуун орчуулагчдаас сонгогдон оролцсон билээ. 

Халла Томасдоттир нь илүү олон эмэгтэйчүүд удирдах түвшинд нэр дэвшиж, өрсөлдөх ёстой талаар өөрийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн түүхэд тулгуурлан өгүүлдэг. Хүний эрх, хүйсийн тэгш байдлаар тэргүүлдэг Исланд улсад ч гэсэн эмэгтэй нэр дэвшигчид ямар бэрхшээл учирсан, үүнийг хэрхэн даван туулсан талаар их сонирхолтой илтгэл юм.

Эмэгтэйчүүд удирдах албан тушаал хаших нь залуу эмэгтэйчүүд, охидод хэрхэн үлгэр дуурайлал болдог мөн эмэгтэйчүүд өөрсдийгөө бүрэн үнэлж сурах хэрэгтэй талаар мэдэхийг хүсвэл энэ илтгэлийг үзээрэй. 

Орчуулсан: Tuya Bat
Хянасан: Binderiya Oyunbaatar


TED Орчуулагч Маралмаагаас асуух асуултууд:

Өөрийнхөө талаар товчхон танилцуулаач?
Намайг М.Маралмаа гэдэг. Одоо төрийн бус байгууллагад хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна. Ажлын бус цагаар TED Монгол хэлний орчуулга, Lean In, Глобал Шейпэрс, Ротаракт зэрэг байгууллагуудад сайн дурын ажлууд хийдэг. 

Анх яагаад TED Илтгэлүүдийг орчуулах болсон бэ?
Анх Тэнгис кино театрт болдог TED илтгэлүүдийг үзэхээр очоод орчуулагч хийж болох талаар мэдсэн. Тэгээд энэ гоё илтгэлүүдийг сонсгол эсвэл хэлний бэрхшээлээс болоод үзэж чадахгүй хүмүүст хүргэх боломжтой гэдэг санаа нь таалагдаад, бүртгүүлээд, орчуулж эхэлсэн. 

Орчуулахад хамгийн сайхан ба хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?
Орчуулсан илтгэлээ дуусгаад TED албан ёсны хуудсанд орсон байхыг харах их гоё байдаг. Нэг ч гэсэн хүнд Монгол хэлээрээ үзэх боломжийг нээж өгч байгаа болохоор тэр юм уу даа. Хүндрэлтэй гэвэл шинжлэх ухааны сэдэвтэй илтгэлүүдийг орчуулахад монгол нэршил, орчуулга дээр бага зэрэг гацах үе бий. Магадгүй миний орчуулгын чадвар дутдаг ч байж болох юм. Ийм үед бусад орчуулагчдаасаа асууна, толь бичиг эргүүлнэ. Аль болох зөв хэллэгээр нь орчуулахыг хичээдэг. 

Хэрвээ аль нэг TED Илтгэгчтэй уулзах боломж гарвал хэнийг сонгох вэ? Яагаад?
Миний хувьд нэг илтгэгч сонгох нь маш хэцүү. Тэгэхээр Amy Cuddy эсвэл Sheryl Sandberg хоёрын аль нэгийг нь л сонгох байх. Amy Cuddy бол биеийн хэлэмжийг маш сайн судалсан сэтгэл судлаач бөгөөд ярилцаж үзвэл их сонирхолтой байх гэж боддог. Sheryl-тэй уулзвал “Өөдөө тэмүүл” хэмээн Монголоор орчуулагдсан Lean In: Women, Work and Will to Lead номынх нь талаар болон эмэгтэйчүүдийн манлайллын талаар асуумаар байдаг хэд хэдэн зүйл байгаа. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

14 СЭТГЭГДЭЛТЭЙ

Чинхүслэн
[203.91.115.37]
Үнэхээр гайхалтай :) :) Орчуулсанд тань маш их баярлалаа. Ажлын өндөр их амжилт хүсье
хариулах
Уянгаа
[202.126.91.106]
Amy Cuddy-н илтгэл орчуулагдсан юм бол уу
хариулах
Sunya
[202.21.96.38]
http://www.ted.com/talks/amy_cuddy_your_body_language_shapes_who_you_are Орчуулагдсан байгаа.
Ганаа
[122.201.31.175]
Маралма мундаг охин юмаа, дээрхи илтгэлүүд бүгд таалагдлаа
хариулах
Zoloo
[124.158.110.60]
Yasan goy ym bee
хариулах
Хонгор
[66.181.186.55]
Фонд нь танигдахгүй бна
хариулах
Tungalag
[202.179.4.54]
bayrlalaa, yumig uur talas harah bolomj ugsund
хариулах
Mng
[66.181.186.201]
MNG-d emegteichuudees iluu ehchuud ni ih helmegdej bolovsrol ezemshilgui gudmand garch bna da huurhii
хариулах
MglausCom
[139.218.213.39]
Mgl emegteichuud huchirheg shu
хариулах
Чи шүү
[203.255.73.161]
Баярлалаа. Мундаг боловсон хүчин
хариулах
Хулан
[182.160.33.124]
Mаш их баярлалаа.
хариулах
BMJL
[183.81.169.35]
Bayarlalaa. Tsaashdiin ajild ni ulam ih amjiltiig husie.
хариулах
Tuvshinzaya
[202.21.106.147]
Amjilt
хариулах
khongoroo
[103.229.120.47]
Maralaa ih mundag yumaa ulam ih amjilt husey
хариулах

Хүүхдэд хязгааргүй хайртай ч өөрөө хүүхэдтэй болоход бэлэн биш хүний л ойлгох 18 зүйл

Өхөөрдөм бяцхан хүүхдүүдийг хараад та өөрийн эрхгүй хайлж урсдаг.

Г.Ариунзул

Зургаан настай хүүгийнхээ зурсан зургийг аав нь “амилуулжээ”

Хүүхдийн сэтгэхүйгээр бүтсэн зураг бодит амьдрал дээр ямар байх бол?

Э.Намуун

Бүх цаг үеийн шилдэг 10 сансар огторгуйн тухай кино

Өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр.

Г.Ариунзул