Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

MILD Cosmetics: Хэрхэн арьсны нүхжилтийг арилгах вэ?

Гоо сайхны зөвлөх Б.Номины зөвлөгөө


Бидний санааг зовоосон арьсны олон асуудал байдаг. Энэ дундаас арьсны нүхжилт хамгийн ярвигтай нь ч байж мэдэх юм. Хэн нэгэн таныг удаан ажиглах, танд улам ойртох үед арьсныхаа нүхжилтээс ичиж, аль болох анхаарлыг нь өөр зүйлд хандуулахаар хийчээж байгаа биз.

Нүх нь тосыг арьсны гадаргуу дээр гаргах суваг төдийгүй энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн ба арьсны гадаргуу руу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс бий, үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсрүүлах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу руу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралтай шууд хамааралтай төдийгүй хэдий чинээ их тос ялгарна, төдий чинээ том нүхтэй байдаг. Иймээс арьсныхаа тослог ялгаралтыг багасгаж арьсны балансаа тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Нүхжилт үүсэх шалтгаан

1. Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөж нүхжилт үүсдэг.

2. Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактериуд арьсны нүх сүвд хуримтлагдан нүхжилт үүсгэдэг.

3. Хэт их тослог арьстай бол, тослогийнхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авахгүй явсаар нүхжилт үүсдэг.

4. Өөрийн арьсанд таарч тохирохгүй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг.

5. Арьсны ариун цэвэр, эрүүл ахуйдаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг.

Нүхжсэн арьсыг хэрхэн арчлах вэ?

1. Орой бүр нүүрнийхээ арьсыг гүнд нь хүртэл сайтар цэвэрлэ. Хэдийгээр ажилдаа түүртэн сульдсан ч нүүрээ цэвэрлээгүй л бол ор руугаа зүглэх тухай бодсоны ч хэрэггүй.

2. Нүүрээ өөрийн арьсны онцлогт тохирсон хөөсөн савангаар угааж занш. Хөөсөн саван нь арьсны тослогийг багасгаж, нүх сүв бүрт хуримтлагдсан тоос шороог гүн цэвэрлэх үйлчилгээтэй.

3. Өдөр бүр нүүрээ угааж цэвэрлэсний дараа чийгшүүлэгч хэрэглэж заншаарай. Ингэснээр арьсны баланс тэнцвэржиж тослог ялгарах нь багасна.

4. Мөн нүүрээ будахдаа зориулалтын Base (суурь тос), primer-ийг хэрэглэж сураарай.

Эдгээр нь нэгэнт үүссэн нүхжилтийн хэмжээг нэмж томсгохгүй бөгөөд дөнгөж үүсч эхэлж буй нүхжилтийг агшаах мөн нүхжилт үүсэхгүй байх энгийн суурь арчилгаа юм. Арьсны нүхжилтийн талаар санаа зовниж буй хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн агшааж жижигрүүлэх талаар төдийлөн сайн мэддэгүй. Нүхжилтийн байрлал хэмжээнээсээ хамаараад нүх агшиж толигор сайхан арьстай болох нь хувь хүний арчилгаа, цаг хугацаанаас бүрэн хамааралтай гэж ойлгож болно. Дээрх суурь арчилгааг хийсний дараа та илүү хурдан хугацаанд арьсны нүх сүвээ агшаахыг хүсвэл нэмэлтээр нүх агшаах үйлчилгээтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

Миний зүгээс таньд японы ISHIZAWA брендийн SQS (Secret Quality System) буюу галт уулын цагаан шавар болон эрдэс минералаар баялаг далайн замагны найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг санал болгож байна. Уг бүтээгдэхүүнд галт уулын цагаан шавар болон далайн замагнаас гадна арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хиалоруны хүчил болон арьсыг зөөлөн булбарай болгох үйлчилгээтэй коллагены найрлага агуулсан, ингэснээр та арьсаа хуурайшуулахгүйгээр арьсны нүх сүвээ агшааж толигор сайхан арьстай болох боломжтой юм. Энэ бүтээгдэхүүн нь ямар ч төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд та хуурай хирнээ нүхжилттэй арьстай байсанч хэрэглэж болдогоороо давуу талтай юм.


Мэдээллийн хамтрагч Mild Cosmetics

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
7 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
8 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
2
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.04.04 172.69.252.137

Бүтээгдэхүүнийг хаанаас авах боломжтой вэ

0 Хариулах