Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Таримал цэцэг сонгохдоо анхаарах ёстой ЗУРГААН зүйл

Худалдагчаас сонгосон ургамлынхаа гарал үүсэл, латин болон монгол нэршлийг заавал лавлаарай.


Долоо хоног бүрийн мягмар гарагт МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран, экологи, байгаль орчинтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүргэж байгаа билээ. Ээлжит мэдээллээрээ таримал ургамал сонгохдоо юуг анхаарах ёстойг зөвлөж байна. 

Хэрвээ та дэлгүүрээс цэцэг авах гэж байгаа бол худалдагчаас гарал үүсэл, латин болон монгол нэршил, арчилгааны онцлог, хэр хэмжээтэй томорч ургах талаар маш сайн асууж лавлах хэрэгтэй. 

“Цэцэг аваад үхүүлчихлээ” гэж ярьдаг хүмүүс цөөнгүй байдаг. Учир нь авсан цэцэг, ургамлынхаа талаар мэдээлэл аваагүй, өөрийнхөө таамгаар арчилсан тохиолдол олон. Тодорхой мэдээлэлгүй бол интернэтээс мэдээлэл авах боломжтой бидэнд нээлттэй бий.

Мөн ургамал, цэцгийн тухай тодорхой мэдээлэл өгч чадах  хувь хүн, мэргэжлийн байгууллагаас худалдан авахыг чухалчилаарай. Холбоо барих утас, хаягийг авахаа ч мартуузай. Учир нь асуудал тулгарсан үед эргэн холбогдоход амар шүү дээ. 

Ингээд ургамал, цэцгээ хаанаас авахаас үл хамааран дараах зургаан зүйлийг анхаараарай.

1. Тахийж мурийгаагүй зөв хэлбэртэй ургасан, навч нь эрүүл өнгөлөг ургамал сонгоорой.

2. Хортон шавьж  навчин дор байрладаг тул навчийг эргүүлэн харж өндөг, авгалдай байгаа эсэхийг заавал шалгах хэрэгтэй. 

3. Цэцэглэдэг ургамлыг олон цэцэгтэй гэхээсээ илүү олон бундуйтайг сонгох нь чухал. Ингэснээр тухайн ургамал гэрт тань илүү удаан хугацаанд цэцэгтэй байна.

4. Ишний ёроол харлаагүй, зөөлрөөгүй байх ёстойг анхаараарай. Учир нь ургамалд ишний ёроолоос эхэлж мууддаг мөөгөнцрийн гаралтай өвчин байдаг. 

5. Манай эрс тэс уур амьсгалтай орчны арчилгаанд дасан зохицож амжаагүй, гадаадаас дөнгөж оруулж ирсэн цэцэг авахаас зайлсхийгээрэй.

6. Авсан цэцгээ гэр хүртлээ хурц нар, аадар бороо, хүйтнээс хамгаалж заавал кордонон хайрцаг, саванд хийгээрэй. 

Холбоотой мэдээллийг энд дарж, уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
40
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.