Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний нүүр яагаад улайдаг вэ?


Хэн нэгний нэрийг буруу дуудах эсвэл ресторанд шил унагаж хагалах үед яагаад нүүр улайж ичих ёстой гэж? Санаандгүй болсон зүйлээс болж ичиж улайх шударга бус биш санагдахгүй байна уу? Хамгийн хачирхалтай нь нүүр улайх нь эерэг үйлчлэлээс ч үүдэх боломжтой ба магтуулах гэх зэрэг үед мөн нүүр улайдаг. 

Нүүр улайх нь зөвхөн хүнд тохиолддог үзэгдэл бөгөөд яагаад улайдаг шалтгаан нь нууцлаг хэвээр байна. Яагаад энэ зүйл бидэнд тохиолддог тухай судлагдсан байдлаас мэдэж авцгаая. 

Нүүр улайх гэж юу вэ?

Энэ нь симпатик мэдрэлийн судаснаас эхтэй ба судас нь цусан дахь адреналинийг идэвхижүүлж ялгаруулах үүрэгтэй. 

Ямар нэг сэтгэл зүйн дарамт мэдрэх үед буюу хэн нэгэнтэй санамсаргүй мөргөлдөж кофег нь асгах, эсвэл сэтгэл татам хүнтэй харц тулгарахад биеэс адреналин ялгардаг. Энэ үед цусны судаснууд тэлэгдэж цус болон хүчилтөрөгч биеэр маш хурдтай тархаж эхэлдэг. Нүүрэн дэх судас ч мөн тэлж нүүрлүү илүү их цус шахахад нөлөөлснөөр нүүр ув улаан болдог. Зарим хүний нүүр илүү хурдан улайдаг бол зарим хүмүүсийн нүүр erythrophobia буюу хэт их айснаас болж л улайдаг.

Хүний нүүр яагаад улайдаг вэ?

Чарльз Дарвин бичихдээ “ Нүүр улайх нь хамгийн өвөрмөц үзэгдлүүдийн нэг бөгөөд хүн л үүнийг илэрхийлж чаддаг” гэсэн ба энэ ч үнэн. Эрдэмтэд хүмүүсийн нүүр улайдаг шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа хэдий ч зарим  нэг сонирхолтой шалтгааныг олж тайлбарласан байна. 

Кардиф Их сургуулийн эрдэмтэн, “Нүүр улайхыг судлах нь”, “Нүүр улайлт ба нийгмийн сэтгэл хөдлөл” зэрэг номын зохиолч Рэй Крозир бичихдээ нүүр улайх нь нийгэм өөрчлөгдөхийн хэрээр хувьсан өөрчлөгдөж байдаг үгээр тайлбарлах боломжгүй үзэгдэл гэсэн байна. Хэрэв ямар нэг ичгэвтэр зүйл хийхэд нүүр улайж байвал тухайн хүн хийсэн зүйл нь буруу эсвэл ичмээр гэдгийг ухамсарласныг илтгэдэг ажээ. 

Үүнээс зайлсхийх арга зам байдаг уу?

Үнэндээ байхгүй. Симпатик мэдрэлийн системийг бид хянах боломжгүй. Хүмүүс нулимсаа хүчээр ч атугай гаргаж чаддаг бол нүүр улайх үзэгдлийг хүчээр хийх боломжгүй. 

Гэсэн хэдий ч хийхээс хэлэх нь амархан гэдэг. Нүүр улайхаас зайлсхийх цор ганц арга бол гүнзийн амьсгаа авч биеэр хурдтай гүйж байгаа цус удаашрах, адреналин ялгарах үйл явц зогсохыг хүлээх юм. Ичмээр үйл явдлаасаа үргэлж ичиж, бодож явах нь байдлыг дээрдүүлдэггүй гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
4
0
1
11
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.