Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Фредди Меркьюригийн амьдралын дүрэм

Би диваажинд очмооргүй байна. Там нь дээр шүү дээ.


Би од гэдгээ үргэлж мэддэг байсан. Дэлхий дахин ч надтай санал нэг байгаа.
Би диваажинд очмооргүй байна. Там нь дээр шүү дээ. Тамд ямар сонирхолтой хүмүүстэй уулзана гэж бодож байна?

Би хоёрын хооронд дурладаггүй. Ер нь хагас дутуу юманд дургүй. Хэрэв дурлавал би өөрийгөө бүрэн зориулдаг.

Зөв зүйтэй хүмүүс намайг ядраадаг. Би этгээд хачин, сонирхолтой хүмүүстэй хамт байх дуртай.
Амьдрал бол тоглоом. Бүх юм чамаас өөрөөс чинь шалтгаална. Гол нь наад өгзгөө буйдангаас хөндийрүүлээд удаан ч гэсэн урагш алх.

Хэрэв маргааш үхэх боллоо гэхэд би харамсахгүй. Би энэ хорвоод чадах бүх юмаа хийсэн.
Би жирийн нэг од болохыг хүсэхгүй байна. Би домог болмоор байна.

Нэг хэвээрээ байна гэдэг маш уйтгартай. Би олон ааштай, өдөр бүр хувирдаг хамелеон л гэсэн үг. Миний өдөр болгон өөр өөр байдаг тул би шинэ өдрийг тэсэж ядан хүлээдэг.

Миний урд шүд бага зэрэг том. Бусад зүйлээр бол би төгс хүн.
Хөгшин өвгөн болтлоо амьдрах бодолгүй. Дал, наян нас хүртлээ амьдрах уйтгартай. Хөгшрөхөөсөө өмнө нь үхээд өгнө дөө. Үеийнхэн минь хөгшин өвгөн явж байхад би хаа нэгтэй дахин төрчихсөн, инээж явах болно.

Таны дуу цаг хугацааны шалгуурыг давах болов уу гэж надаас асуудаг. Надад ёстой хамаа байхгүй. Аль хэдийнэ үхчихсэн байх байж, одоо яагаад энэ талаар санаа зовох гэж.
Өөрт оногдсон цаг хугацаандаа амьдралаас авах ёстой бүх юмаа авна би.
Хайр дурлалтай учрахаараа би сэтгэлээ барьж чадахаа больдог. Үүндээ би дургүй. Тайзан дээр би эрэлхэг, чадалтай эр хүний дүр бүтээдэг ч үнэндээ би уян, зөөлөн хүн. Би лаа шиг л хайлчихдаг.
Миний сэтгэл яг медаль шиг хоёр талтай. Цагаан болон хар.
Жинхэнэ авьяас замаа өөрөө гаргадаг.

Дуу хөгжим бол шинэ даашинз, цамц л гэсэн үг. Чи хэсэг хугацаанд өмсөөд л хаяна.
Амьдрал дээр асуудал тулгарах бүр миний уран бүтээл улам сайжирдаг.
Надад мөнгө хангалттай бий. Зүгээр суугаад амьдарч чадна. Гэхдээ миний дотор байгаа эрч хүчийг гаргах зам хэрэгтэй тул би буйдан дээр суугаад байж чадахгүй.  
Концерт болгоны өмнө миний санааг ганц зүйл зовоодог. Өмсөх хувцас. Би концерт тоглодоггүй, загварын шоу үзүүлдэг.
Дурлал бол аз сорьсон зүйл. Хэн ч жинхэнэ Фреддид дурлахгүй, бүгд миний алдар нэр, хөрөнгө мөнгөнд дурладаг.

 Род Стюарт, Элтон Жон бид гурав хамтлаг байгуулан, өөрсдийнхөө онцлогийг харуулсан “Үс, хамар, шүд” гэж нэрлэх гэж байлаа. Гэвч алийг нь эхэнд бичих гэдэг дээрээ маргалдаад бүтээгүй. Мэдээж “Шүд” хамгийн түрүүнд байх ёстой.
Миний хайр дурлал аюул осолтой. Бодоод үз. Би “Аюулгүй хайр” гэдэг дуу бичвэл хэзээ ч зарагдахгүй.
Би хэт хурдан дурладаг. Үүнээсээ болоод олон удаа шархалсан. Миний зүрх нэл сорви гээд бод.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.