Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Англи хэл сурах сургалтын бус ХӨГЖИЛТЭЙ, ХЯЛБАРХАН 17 арга


1. Хөгжим сонсох

Англи хэл сурч байхдаа хөгжим сонсох нь тархийг сэрээж сэтгэл санааг хичээл хийхэд тохиромжтой болгож өгдөг. Залхуу хүрээд эхэлбэл цоглог дуу сонсох нь эрч хүчтэй байхад тусалдаг бол намуун хэмнэлтэй дуу нь тайвнаар тогтвортой суралцахад тусалдаг.

Гэсэн хэдий ч дууг үгтэй нь сонсох нь хийж буй зүйлдээ төвлөрөхөд саад болдог гэдгийг санах хэрэгтэй. Дууны үгнүүд англи хэлээ хийх гэж хичээж байх үед анхаарал сарниулдаг. Хэрвээ саад болоод байвал үггүй ая, жишээ нь жазз эсвэл сонгодог хөгжим сонсохыг зөвлөж байна. 

2. Үг өрөх тоглоом тоглох 

Энэ нь өөр өөр үсгийг эвлүүлэн үгийн сүлжээтэй ижил хэлбэрт оруулж үг бүтээдэг тоглоом юм. Энэ тоглоом нь үгийн сангаа бэхжүүлэх, баяжуулах хамгийн сонгодог аргуудын нэг. Үг өрөх тоглоомыг тоглох үед өөрт байгаа үсгүүдийг ашиглан олон үг бүтээхийн тулд “англиар сэтгэх”-ийг шаарддаг нь улмаар сэтгэлгээг задалж өгдөг.  
Хэрвээ англи хэлний сургалтанд сууж байгаа бол энэ тоглоомыг авч ангийнхантайгаа тоглоорой. Мөн интернэт ашиглаж энэ тоглох боломжтой ба Фэйсбүүкт Words With Friends нэртэйгээр суулгасан байдаг.  

3. YouTube дээрх хөгжилтэй бичлэгүүд үзэх

Зөвхөн YouTube л төрөл бүрийн хөгжилтэй бичлэгтэй биш хэдий ч англи хэл сурахад туслах эх сурвалжууд маш олон байдаг. Энд дарж үзнэ үү.

4. Телевиз үзэж англи хэлээ сайжруулах

Телевизийн шоу, олон ангит цуврал үзэх нь хэл сайжирхад тусалдаг. Хэл сурахад туслах шилдэг арван инээдмийн телевизийн шоуг үзэх бол, орчин үеийн хөгжилтэй цувралуудад дуртай бол уг холбоосоор ороорой. Sci-fi шүтэн бишрэгчдээ ч мартаагүй шүү. Дараах холбоосоор орж шилдэг 10 цувралыг олж үзэн хэлээ сайжруулаарай. 

5. Хэлийг шинэ орчинд сурах

Нэг газраа, эсвэл нэг өрөөнд хэлээ байнга давтах нь амархан уйдахад хүргэдэг. Хэрэв үргэлж гэртээ хичээлээ давтдаг бол кофе шоп, эсвэл номын санд суухыг зөвлөж байна. Хүрээлэн буй орчин солигдох нь сурах урам зоригийг нэмэгдүүлэхээс гадна ой тогтоолт сайжирхад нөлөөлдөг.

Хүний тархи суралцаж буй зүйл болон байгаа орчин хоёрыг холбож байдаг. Хэрэв өөр орчинд хичээлээ давтвал тархи тухайн орчинтой суралцаж байгаа зүйлийг холбохыг оролдох бөгөөд энэ үйл явц нь ой тогтоолтыг сайжруулж сурсан зүйлээ сайн санахад тусалдаг. 

6. Харилцан ярилцах хамтрагчтай болох

Англи хэл дээр онлайнаар харилцан яриа үүсгэх найз нөхөд хайх хэрэгтэй. Хэл сурч байгаа нэгэнтэй Англиар и-мэйл, мессэж бичилцэх , эсвэл Скайпаар ярилцаж болно. Англиар ярилцах хамтрагчаа хаанаас олохоо мэдэхгүй бол хэл сурч буй хүмүүст зориулсан хэлний солилцооны https://www.conversationexchange.com/ сайтруу зочлоорой.

Хэлний солилцоо гэдэг нь англи хэлтэй орны хүн танай орны хэлийг сурахыг хэлж буй юм. Энэ тохиолдолд хамтрагчийнхаа төрөлх хэлээр нь ярьж, дараа нь хамтрагчтайгаа өөрийн төрөлх хэлээр ярилцах боломжтой. 

7. Кино үзэж хэлээ сайжруулах

Гоё кинонд дургүй хүн гэж үгүй. Англи хэл сурч байхдаа кино үзвэл илүү үр дүнтэй.  Дараах кинонууд англи хэлээ сайжруулах гэж буй хүмүүст үзэхэд тохиромжтой. Нэмж хэлэхэд дээрх холбоос долоон киног санал болгосон байгаа ба илүүг үзэхийг хүсвэл modern American classics эсвэл classic American film хэмээн хайлт хийж киногоо олоорой. 

8. FluentU хэлний блог дээр бичлэг үзэх

Толь бичиг ашиглахгүйгээр энэхүү блог дээрх бичлэгүүдийг үзэх боломжийг олгож өгсөн байна. Учир нь FluentU дэлгэц дээр бүх үгийн тайлбарыг гаргадаг ба харахыг хүссэн үгээ толь ашиглахгүйгээр утгыг нь ойлгох, жишээ өгүүлбэрүүдийг харах боломжтой. 

Өөрийн гэсэн үгийн сан үүсгэж түүндээ шинээр сурсан үгээ нэмж үгийн сангаа баяжуулах боломжтой. FluentU дахь “Learn Mode” нь бичлэгүүдийг сургалтын материал болгон хувиргадаг. Өмнөхэрэглэсэн үгийн сан дээрээ тулгуурласан тухайн үгсийг агуулсан бичлэгүүдийг үзэх нь үгийн сангаа баяжуулах, бататгах боломжийг олгоно. 

9. Хүүхдэд зорилусан англи хэл дээрх эх сурвалжуудыг ашигла

Хүүхдэд зорилусан Англи хэл дээр унших номыг сонгож аваарай. Энгийн байдлаар бичигдсэн ном нь ойлгоход амархан байхаас гадна энгийн номтой харьцуулахад илүү сонирхолтой, бас уйдаахгүй. Бага насны уншигчдын боловсролд зориулсан видео тоглоом зэргийг эндээс олох боломжтой.

10. Англи хэл дээрх онигооны ном унших

Номын санд сууж байх үедээ онигооны ном уншиж үзээрэй. Тэдгээр нь англи хэл сурах бас нэгэн хэрэгтэй хэрэгсэл юм. Англи хэл дээр харилцан яриа өрнүүлэхийн тулд тухайн хэлээр ярихаас гадна хэл соёлыг нь ойлгодог байх шаардлагатай болдог. 

Хошин шог нь аливаа соёлын нэг онцлог болж байдаг ба нэг оронд инээдтэй байж болох зүйл бусад газар адилхан байдаггүй. Онигооны ном унших нь нөгөөтэйгүүр хэлц үгсийн утгыг ойлгоход тусална. Онигооны ном зугаацуулах ч бас Англи хэлтэй орны хүмүүс хэрхэн инээж хөгжилддөгийг заах болно.

11. Англи хэлний хар яриаг сурах
Англи хэл сурахын өөр нэгэн хөгжилтэй хэсэг нь хар яриа сурах байдаг. Хар яриа нь албан бус бас сонирхолтойгоос гадна робот шиг биш өөрийнхөөрөө чөлөөтэй ярих боломжтой болдог.
Эхлэн суралцагчдад зорилусан хар яриаг энэхүү холбоосоор орж хараарай. 

12. Караоке дуулах

Хэд хэдэн шинэ дуу сурч, дагаж дуулаарай. Энэ нь сонирхолтой байхаас гадна дуртай гадаад дууныхаа үгийн утгыг ойлгож авна. FluentU блог дахь Lyrics Training хэсэгрүү орж дуртай англи хэл дээрх дуугаа сурч, дагаж дуулах боломжтой. 

Хоол хийж байхдаа, эсвэл усанд орж байхдаа, эсвэл найз нөхөдтэйгээ караокед орж дуулахыг санал болгож байна. Англи хэл дээр дуулах нь ярих, илтгэх хамгийн сайн дасгал болохоос гадна цагийг ч хөгжилтэй өнгөрүүлнэ. 

13. Англи хэл сурах тухай мэдээлэл бүхий блог унших 

Блогоор дамжуулан сонирхолтой мэдээлэл авах боломжтой бий. Танд хэрэгтэй, сонирхолтой блогуудыг зөвлөж байна. 

14. Блог нээж англи хэл дээр хөтлөх

Блогийн тухай ойлголттой болсон бол яагаад өөрийнэ гэсэн блогтой болж болохгүй гэж? Өдөр бүр англи хэл дээр бичихэд багахан цаг зарцуулахыг хичээгээрэй. Таны блог заавал маш сонирхолтой байх албагүй. Өдөр өөрт тохиолдсон явдал, эсвэл хэл сурах үйл явц хэр зэрэг явж буй тухай бичсэн ч болно. Блогоо олон нийтэд харагдахуйц эсвэл зөвхөн өөрт харагдах байдлаар хөтлөх сонголтоо өөрөө хийгээрэй. Энэ дасгал нь өөрийн сонирхол болон хоббиг англи хэл дээр дүрслэхэд, тухайн сэдвээр чөлөөтэй ярьдаг болоход туслах юм.

15. Гар утсандаа англи хэлний аппликэшн суулгах

Гар утсаа англи хэл сурах хэрэгсэл болгож ашиглаарай. Гар утсанд зориулсан олон хэрэгтэй аппликэшнээс сонгож зөвлөж байна. 

16. Цээжлэх арга барилтай болох

Энэ нь цээжилсэн үгтэй холбоотой мэдээллийг эргэж санахад туслах зураг, дуу, өгүүлбэр гэх зэрэг байж болно. Жишээлбэл, “because,” гэдэг үгийг санахын тулд “Big Elephants Can Always Understand Small Elephants.” өгүүлбэрийг цээжлэх гэх мэт. 

Цээжлэх аргуудыг интернет ашиглан олох боломж бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь өөрийн гэсэн аргыг зохиох байдаг. Төрөлх хэлтэйгээ холбох, эсвэл хэзээ ч хаана ч санах ямар нэг зүйлтэйгээ холбовол илүү үр дүнтэй.

17. “Giveit100” сайт дээр ахиц дэвшлээ хэмжих

“Giveit100” нь 100 өдрийн дотор ямар нэг чадвараа сайжруулах, өөрчлөх хүсэлтэй хүмүүс нэгддэг цахим хуудас юм. Өдөр бүр хийсэн англи хэлний дасгал, хичээлийнхээ тухай 10 секундын бичлэг хийж цахим хуудсанд байршуулна. 

Гарч байгаа ахиц дэвшлийг өөрөө харж мэдрэхээс гадна цахим хуудсан дахь хүмүүс таныг урамшуулж дэмждэг. Үүнээс ч илүүтэй бодит хүмүүстэй коммент болон бичлэгээр дамжуулан харьцах боломжийг олгодог.

Эх сурвалж: Fluentu

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.