Хайх зүйлээ бичнэ үү

мин

Төмөр замын салбарт Казахстан улстай хамтарч ажиллана

“Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаевыг хүлээн авч уулзлаа.


Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд ТУЗ-ийн дарга К.К.Алпысбаевыг хүлээн авч уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Сайд Д.Ганбат хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Казахстан Улсын төмөр замын тээврийн салбарын хөгжил, Ази-Европ-Ази чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн зохион байгуулалт, төмөр замын хилийн боомт дахь шилжүүлэн ачих байгууламжийн үйл ажиллагаа, хил орчмын эдийн засгийн чөлөөт бүсэд тээвэр логистикийн терминал байгуулсан зэргийн талаар туршлага судлан ажиллаж буй талаараа танилцуулав.

Мөн Монгол Улсын төмөр замын салбарын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, үүн дотроо зүтгүүр, дохиолол холбоо, төмөр замын цахилгаанжуулалтын чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологитой танилцах, богино болон урт хугацааны сургалт зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч К.К.Алпысбаев “Казахстан Улс нь төмөр замын чиглэлээр шинэ дэвшилтэт технологиуд нэвтрүүлж, ачааны вагоны үйлдвэр, төмөр замын бүхий л тоног төхөөрөмж үйлдвэрлэж байна. Нийт 16500 км төмөр замтай бөгөөд зөвхөн төмөр замаас гадна далайн тээврийн чиглэлд анхаарч ажиллаж байна. Тиймээс төмөр зам, далайн тээврийн салбарт Монгол Улсын зам, тээврийн салбартай санхүүгийн таатай нөхцлөөр хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээн уулзалтын үеэр онцолсон юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
10
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.