Хайх зүйлээ бичнэ үү

мин

Германы “Deutsche bank” нүүрсний компаниудад шинээр зээл өгөхгүй


Германы гигант “Deutsche bank” нүүрсний хөрөнгө оруулалтаас бүрэн холдож буйгаа мэдэгджээ. Экологид ээлтэй дулааны нүүрсний төсөл болон цахилгаан станцын нүүрсний ямар ч төслийг цаашдаа санхүүжүүлэхгүй гэж мэдэгдсэн гэнэ. 

Өнгөрсөн мягмар гарагт гаргасан танилцуулгаас нь үзвэл, тус банк одоо санхүүжүүлсэн нүүрсний хөрөнгө оруулалтаа ч хумих бодлого баримталж байна. Ирэх гурван жилд хэдийнэ гаргачихсан байгаа нүүрсний төслийн санхүүжилтийг 20 хувиар буурлуулна гэж тэмдэглэсэн байна. 

Парисын гэрээний дагуу дэлхийн дулаарлын эсрэг авч буй арга хэмжээний нэг хэсэг нь энэ гэж тэд мэдээлсэн юм. Гэхдээ “Deutsche bank”-ны зүгээс нүүрсний салбараас холдох гэсэн анхны оролдлого нь энэ биш. Өнгөрсөн оны гуравдугаар сард нүүрс хэрэглэдэг уул уурхайн компаниудад зээл олгохгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай. 

Германы улс төрч Оливер Крисчер “Бид нүүрсний шинэ бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт гаргахгүй гэсэн “Deutsche bank”-ны шийдвэрийг дэмжиж байгаа” гэв. Түүнчлэн “Хөрөнгө оруулалтаа 20 хувиар бууруулна гэдэг ердөө эхлэл гэж найдаж байна. Нүүрсний хөрөнгө оруулалтаас 100 хувь татгалзах цаг ирэх байх” гэжээ. 

“Deutsche bank”-ны хувьд 2013-2015 онд долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг нүүрсний салбарт хийсэн тухай “Financial Time”-д тэмдэглэжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
4 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
47
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.