Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Доналд Трампын дүр үлдсэн 19 кино

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хугацаанд багагүй бүтээлд дүрээ мөнхөлжээ.


Трампын санаачилж, хөтлөн явуулдаг байсан шилдэг бизнесмэн төрүүлэх зорилготой “The Apprentice” телевизийн реалити шоуг мэдэхгүй хүн ховор биз. Гэхдээ тэр үүнээс гадна өөр цөөнгүй телевизийн шоу болон кинонд дүрээ үлдээсэн гэдгийг та мэдэх үү? Ингээд түүний дүрээ мөнхөлсөн бусад кинонуудыг харцгаая.

The Jeffersons (1985)

Доналд Трамп хамгийн анх “The Jeffersons” шоуны “You will never get rich” (Чи хэзээ ч баяжихгүй) нэртэй ангид дүрээ үлдээж байжээ.Хатагтай Жефферсон Атлантик хотод аялах явахдаа олны танил хүмүүсийг танилгүй өнгөрдөг. Тэр хүмүүсийн нэг нь Доналд Трамп байдаг аж.

Ghosts can’t do it (1989)

“Business Insider”-ийн бичсэнээр Доналд Трамп “Ghosts cant’t do it” киноны дүрээрээ Раззие авардсын “Хамгийн муу туслах дүрийн жүжигчин”-ээр шалгарсан байна. Кинод Бо Дэрэк гэх хүн Трампд хандан “Чи муу хүн байхад хэтэрхий царайлаг юм” гэж хэлдэг аж. Энэ кино “Golden Raspberry” авардсаас “Хамгийн муу кино”, “Хамгийн муу эмэгтэй жүжигчин”, “Хамгийн муу найруулагч” төрлүүдэд шалгарсан гэнэ лээ.

Home Alone 2: Lost in New York (1992)

Бидний сайн мэдэх Зул сарын баярын адал явдалт түүх “Гэртээ ганцаараа” киноны хоёрдугаар ангид Доналд Трамп маш тод үзэгдээд өнгөрдөг. Кевин хүү “Plaza” зочид буудалд төөрч яваад замд тааралдсан эрхмээс (Доналд Трамп) хүлээлгийн танхим хаана байгааг асуудаг.

The Fresh Prince of Bel-Air (1994)

Энэ кинонд Доналд Трамп хуучин эхнэр Марла Мэплестэй хамт “For Sale by Owner” гэх ангийн нэг хэсэгт тоглодог. Доналд банкны нэгэн гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах санал тавих бөгөөд Карлтон гэх залуу “Энэ Доналд байна!” хэмээн уулга алддаг байна.

The Little Rascals (1994)

Доналд Трамп анх удаа өөр нэгний дүрийг бүтээсэн кино бол “The Rascals” юм. Кинонд Трамп Валдо гэх хүүгийн аавын дүрийг бүтээдэг бөгөөд хүүдээ “Валдо, чи бол мөнгөөр худалдан авч болох хамгийн сайн хүү” гэж хэлдэг байна.

Across the Sea of time (1995)

“The Atlantic”-ийн бичсэнээр Эллис арал руу явах аялалын тухай өгүүлэх ба Трампын яриа орсон цөөнгүй хэсэг гардаг байна.

Eddie (1996)

“New York Knicks” баскетболлын багийг дасгалжуулаар явдаг эрийн тухай өгүүлэх энэ киноны нэг хэсэгт Трамп тоглосон байна. Тэр “Үнэндээ Эддиг багтаа авах нь анхнаасаа миний санаа байсан” гэж хэлдэг аж.

The Nanny (1996)

Тус телевизийн шоуны нэг ангид Трамп Петер Марк Жэкобсоны дүрээр гарч ирдэг. Түүний дүр нь саятаны дүр байсныг мэдээд Трамп хэлэх үгээ солиулахыг хүссэн гэдэг. Учир нь тэр үед Трамп тэрбумтан болчихсон байсан юм.

The Associate (1996)

Энэ кинонд Трамп богино хугацаанд үзэгдээд өнгөрдөг. Гол дүрийн хуучин дарга байсан Тид Дали гэх эрхэмтэй хамт явж байдаг хүн нь Доналд Трамп аж.

Suddenly Susan (1997)

Тус инээдмийн киноны гол дүр “Snazzy” нэртэй сэтгүүлээс санхүүгийн тусламж хүсдэг хэсэг бий. Хачирхалтай нь тэр сэтгүүлийн нүүр хуудсанд “Манай дараагийн ерөнхийлөгч үү?” нэртэй Доналд Трампын зураг гардаг хэсэг гардаг байна.

NightMan (1997)

Төдийлөн амжилт олж чадаагүй “NightMan” нэртэй супер баатруудын тухай телевизийн цувралын “Face to Face” нэртэй ангид Доналд Трамп гардаг байна.

The Drew Carey Show (1997)

Тус шоу сүүлийн бүлгийнхээ рейтингийг өргөхийн тулд Трамп тэргүүтэй олон алдартныг кинондоо тоглуулсан байдаг. Гэвч найруулагч Кэри хожим Трампыг тэр дунд байсан эсэхийг нь ч мартаж орхисон байсан гэдэг.

54 (1998)

Тус кино театруудаар гарч байхад төгсгөлийн хэсэгт Трамп гардаг аж. Гэхдээ DVD хувилбарт тэр хэсэг хасагдсан байдаг юм байна.

Celebrity (1998)

Киноны төгсгөлд Доналд Трамп Робинд ярилцлага өгч буй хэсэг гардаг. Трампаас юун дээр ажиллаж байгааг асуух үед “Би St.Patrick Cathedral-ийг худалдан авах дээр төвлөрөн ажиллаж байна” гэж хариулдаг аж.

Sex and The city (1999)

Тус киноны “The man, the Myth, the Viagra” нэртэй ангид Самантагийн үерхдэг байсан залуутай бизнесийн тохиролцоо хийж буйгаар дүрээ үлдээсэн байдаг.

Zoolander (2001)

Доналд Трамп энэ кинонд тоглосон өндөр зэрэглэлийн дүрүүдийн нэг юм. Тэр улааны хивсний ёслол дээр “Хараач, Дерек Зүүландер байгаагүй байсан бол эрэгтэй модел хийх өнөөдрийг шиг байхгүй байсан биз” гэдэг байна.

Two Week’s Notice (2002)

Сандра Баллок, Хааг Грант нарын тоглосон энэхүү инээдмийн кинонд Трамп Гранттай нэгэн үдэшлэг дээр уулзаж байгаагаар гардаг байна. Тэр Грантын шинэ ахлах хуульчийн (Сандра) тухай ихэд сониучирхсан байдалтай асуудаг.

Monk (2002)

Тус киноны нэгэн үдэшлэгийн хэсэгт Доналд Трамп үзэгдээд өнгөрдөг аж.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
Өчигдөр
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
34
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.